• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголд 18 хүртэлх насны нийт хүүхдийн 36 хувь нь ядуу амьдарч байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-06-03
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
80 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЭ ГАНЦААРАА ОСГОЖ АМИА АЛДЖЭЭ

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа нь тодорхой болсон.

Дэлхий нийтийн хувьд Тогтвортой хөгжилд хүрэх тэргүүн зорилгын нэг нь ядуурлыг бууруулах, тэр дундаа туйлын ядуурлыг эцэс болгох явдал.  2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн эзлэх хувийг наад зах нь хоёр дахин бууруулах зорилт “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-д бий.

Монгол Улс ядуурлын хамралтын хүрээг өрхийн хэрэглээнд тулгуурлан тооцдог бөгөөд үндэсний түвшинд тодорхойлсон ядуурлын шугамаас доогуур орлоготой хүн ам 2014 онд 21.6 хувийг эзэлж байсан бол 2016 онд 29.6 хувь болж өссөн.

Харин 2018 оны байдлаар ядуурлын түвшин 28.4 хувь болж, 2016 онтой харьцуулахад бага зэрэг буурсан хэдий ч гурван хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна.

Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын тухайн насны бүлгийн хүн амд эзлэх  хувь 18 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн өндөр байгаа нь хүүхэд ядууралд өртөхөд хамгийн ойр, эмзэг байдгийн тод жишээ аж.

 2014 онд 18 хүртэлх насны нийт хүүхдийн 29 орчим хувь нь үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай аж төрж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 36 хувь болж өсжээ. Түүнчлэн, 30-39 насны залуучууд бусад насанд хүрэгчидтэй харьцуулахад ядууралд өртөмтгий байна.

Үндэсний ядуурлын шугам бол өрхийн хэрэглээг мөнгөн дүнгээр илэрхийлж тооцсон үзүүлэлт бөгөөд ядууралд нөлөөлж буй өрхийн аж байдлын бусад олон хүчин зүйлийг бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй сул талтай.

Тиймээс ядуурлыг олон хэмжээсээр үнэлж тооцох нь ядуурлыг бууруулах бодлогыг оновчтой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Үндэсний статистикийн хороо үзэж байна.

Previous Post

Анхааруулга: Цахим орчинд залилуулахаас сэргийлье

Next Post

Дархлаагаа дэмжье, амны хаалтаа зүүцгээе эрүүл мэндийн зөвлөгөө

Next Post
Коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмж

Дархлаагаа дэмжье, амны хаалтаа зүүцгээе эрүүл мэндийн зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.