• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Э.Бат-Үүл : АН албан тушаалын төлөө нам болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-04-29
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
З. Энхболд Н.Алтанхуяг нар залуустаа зай тавьж өгөх хэрэгтэй

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлээд байгаа юм.

Та 2020 оны УИХ–ын сонгуульд бие дааж нэр дэвших нь. Энэ тухайгаа “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ–ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө” гэж тодотгосон нь ямар учиртай юм бэ? 

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг илтэд хууль бус үндэслэлээр цагдан хорьсон явдал намайг ийм алхам хийхэд хүргэсэн. Энэ хэрэг явдлын ард З.Энхболд байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Бидний хэсэг нөхөд санаа нийлэн “Монголын ардчиллын эсрэг гэмт хэргийг шалган тогтоож бүртгэх” ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ шугамаар цаашдаа баримт цуглуулж шалгана. Ардчиллын эсрэг үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй. Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно.

Яагаад заавал бие дааж нэр дэвшихээр болов?

З.Энхболдыг манай нам нэр дэвшүүлж байгаа бол би тэндээс нэр дэвших боломжгүй.

Шалтгаан нь зөвхөн АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой шууд холбоотой гэж үү?

Би сая хэллээ. Дахин хэлэхэд З.Энхболд бид хоёр нэг намаас нэр дэвших боломжгүй. Ардчилсан нам ардчиллаа хамгаалан тэмцэхэд хойрго байгаа нь намайг гайхашруулж байгаа.

З.Энхболдыг “амлаж” авсан нь Ардчилсан намынхаа эсрэг өрсөлдөж байгаатай адилхан  биш үү?

3.Энхболд Ардчилсан нам болчихсон юм бол тэгэж байгаа л гэсэн үг боллоо. Чиний асуултаас харахад чи ч бас З.Энхболдыг манай намтай адилтгаад байна.

“З.ЭНХБОЛД БИД ХОЁР НЭГ НАМААС НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ”

Сүүлд таныг З.Энхболд “Тавантолгойг MCS Шиньхуад үнэгүй өгөөгүйн хонзон авах юм биз дээ гэж” хариу бичсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Хүн гүтгэх нь түүний хийдэг ажил болоод байгаа. Намайг удахгүй Тавантолгойтой холбогдуулан хэрэг зохиож шүүхээрээ цагдан хорих гэж байгаа юм байлгүй. Тэр чадна л даа. Гэхдээ, хичнээн хорон тайган шиг байлаа гээд намайг түүнээс айна гэж бодож байгаа бол эндүүрэл.

Сонгуулийн өмнөхөн З.Энхболд АН–ын дотоод ажилд оролцож эхэлсэн нь АН–ыг дахиад сонгуульд ялагдуулах вий гэж шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

З.Энхболд Ардчилсан намын сонгуулийг удирдаж байгаа юм бол ялагдаж л таараа.

Тантай холбогдох шүүх хурал удахгүй болно. М.Энхсайханыг шууд цагдан хорьсон шиг таныг бас хорих вий гэсэн болгоомжлол байна уу?

М.Энхсайханыг хуулийг уландаа гишгин байж цагдан хорьсон нь биднийг айлгах гэсэн хэрэг. 30-тайдаа айгаагүй улсыг 60-тайдаа айна гэж яагаад бодсон юм бол. Дайснуудынхаа шоронд ордог нь хувьсгалчдын замнал. Тэртээ тэргүй хувьсгал болж л таараа.

Сүүлийн үед шүүх илт улс төрийн даалгавраар хэрэг шүүж, баривчилдаг боллоо гэсэн хардлага нийгэмд бий. Тантай холбогдох шүүхийн асуудлыг та “Тухайн үеийн манай намын дарга З.Энхболд, ЕНБ–ийн дарга Л.Эрхэмбаяр хоёр байсан”  гэж сүүлд жиргэсэн байсан. Үнэхээр тэд гүтгэсэн болж таарав уу?

Өөрсдөө тэгэж гүтгэж, түүнийгээ олон түмэнд тараасан юм билээ.

Ер нь бол Монголын ардчилалд аюул тулгарлаа гэж олон хүн үзэж байгаа. Танай намын хэд хэдэн гишүүн бие дааж нэр дэвшихээ мэдэгдлээ. Энэ бүхнээс харахад Ардчилсан нам өөрөө ардчилал, хүний эрх, үнэт зүйлээ хамгаалж чадахаа больсны шинж үү?

Харин тийм л болж таараад байна.

Таныг мэдэх Ардчилсан нам өнөөдрийн Ардчилсан намаас юугаар ялгаатай болов?

Миний мэдэх Ардчилсан нам үйл хэргийн төлөө нам байсан. Одоо манай нам албан тушаалын төлөө л болжээ.

30 жил улс төрд явсан хүмүүс тухайн үед улс орноо хөгжүүлэхгүй яасан юм гэсэн хандлага иргэдээс гарч байгаа. Таныхаар өнгөрсөн 30 жилд Монголын амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Энэ тухай амаа хаттал ярьсан даа. Хүмүүс асуучихаад хариуг нь сонсдоггүй юм. Ерөнхий сайд асан Намнансүрэн, Амар гуай нар өдийд босч ирээд, өөрөө өөрийнхөө жинхэнэ эзэн болсон Монголыг харах юм бол биднийг чанга тэврэн баярын нулимс унагах байсан гэж боддог юм.

Тантай оны өмнө ярилцаж байхад “Залуучуудад бид эрх чөлөөт нийгмийг нь хүлээлгэж өгсөн” гэж хэлж байсан. Өнөөдөр шинэ үеийнхэн буюу залуучууд улс төрд олноор орж байж нийгэм өөрчлөгдөх юм шиг?

Бидний үеийн залуучууд Монгол орноо колончлолоос чөлөөлж, Хойд Солонгос, Кубын араас явах аюулаас зайлуулсан.

Өнөөгийн залуус яаж ийгээд гишүүн болохоос өөр юм бодохгүй байгаа бололтой.

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах өргөх бичиг та Ерөнхий сайдад өгөөд нэлээд удаж байгаа. Танд ямар нэгэн хариу өгсөн үү?

Гэр хорооллын 4-р чуулганаас Ерөнхий сайдад хандан тийм өргөх бичиг өгсөн. Тэр бичгийнхээ хариуг сонгуулиар авна гэж бодож байгаа.

Эх сурвалж: News.mn

Previous Post

Эрүүл мэндийн салбарынханд нэмэгдэл цалин олгохоор шийдвэрлэсэн байна

Next Post

Нобелийн шагналт нян судлаач эрдэмтэн Люк Монтанье: Коронавирусыг лабораторид гарган авсан

Next Post
Нобелийн шагналт нян судлаач эрдэмтэн Люк  Монтанье: Коронавирусыг лабораторид гарган авсан

Нобелийн шагналт нян судлаач эрдэмтэн Люк Монтанье: Коронавирусыг лабораторид гарган авсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.