• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

З.Энхболд Дарханаас нэр дэвшихээр зэхэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-04-20
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
З.Энхболд Дарханаас нэр дэвшихээр зэхэж байна

Ардчилсан намаас Дархан-Уул аймагт нэр дэвшигчид ер нь тодорхой байсан. Тус аймгийн “дашууд” нэрээрээ алдартай “Бурхайн халдун”группийн эзэн Н.Мөнхдаш яригдаж буй. Түүний хувьд сүүлийн хэд хэдэн сонгуульд нэр дэвшиж оролцдог ч өвдөг шороодсон нь олон. Түүнээс гадна Дархан-Уул аймгийг зорих горилогчдын дотор нэгэн сонирхолтой хүн байгаа нь АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Түүний хувьд хэд хэдэн тойрогт судалгаа хийсэн ч таарамжгүй гарсан учраас тойроггүй явна гэх яриа улс төрийн хүрээнд гарч байсан. Ийн судалгаанууддаа үндэслэн З.Энхболд Дарханыг зорих магадлал өндөр байгаа гэнэ. Тиймээс түүнтэй хамт явах нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот байх болно гэх яриа байна. Өөрөөр хэлбэл, З.Энхболдтой хамт Н.Мөнхдаш болон Р.Булгамаа бий гэх яриа байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаагийн хувьд Дархан-Уул аймгийн уугуул. Аав нь Дарханд насаараа шүүгч хийсэн гээд танил хүн. Гэвч сүүлийн үед түүнийг  Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон гэлцэж буй юм.

З.Энхболдыг хаана ч дэвшсэн өрсөлдөж, “унагана” хэмээн нэгэн хүн ам гарч байсан нь эдийн засагч Л.Наранбаатар. Тэдний хоорондын “маргаан” хэзээ эхэлснийг мэдэхгүй ч нэгэн цагт оймсоо шидэж, одоо З.Энхболдын үнэн төрхийг илчилж яваа хүн бол яах аргагүй Л.Наранбаатар. Хэрэв З.Энхболд Дарханд нэр дэвшвэл Л.Наранбаатар бие даагаад ч хамаагүй нэр дэвшинэ гэсэн. Тэгэхээр Ардчилсан нам ямар тоглолт хийх, З.Энхболдыг Дарханд нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг сонирхолтой тоглолт болно.  Түүнээс гадна Ардчилсан намаас тус аймгийн Дулааны станцын дарга асан О.Нямдаваагийн нэр яригдаж байна.

Хэрэв З.Энхболд Дархан-Уул аймгийг зорихоор бол сонголт 2/1 гэсэн “тохироо” байж болох. Өөрөөр хэлбэл, З.Энхболд МАН-тай “тохирч” 2/1 гэх тохироо хийсэн байх магадлал тун өндөр хэмээн дарханчууд төдийгүй улс төрийн хүрээнд яригдах болжээ. Гэхдээ энэ бүхний үнэн, худлыг дарханчуудын сонголт л дэнслэх биз ээ.

Ш.ЧИМЭГ

Previous Post

“ТАВАНТОЛГОЙ” компани хөрс хуулалтын ажлаа түр хугацаагаар зогсоолоо

Next Post

З. Энхболд Н.Алтанхуяг нар залуустаа зай тавьж өгөх хэрэгтэй

Next Post
З. Энхболд Н.Алтанхуяг нар залуустаа зай тавьж өгөх хэрэгтэй

З. Энхболд Н.Алтанхуяг нар залуустаа зай тавьж өгөх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

2026-10-21
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-10-21
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2026-10-21
Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.