• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Я.Буянжаргал:Тусгаарлах байранд байгаа иргэд эмч нарын өөдөөс вареньтай талхаа шидэж хоолоо голж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-31
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
Алтанбулгийн боомтоор орж ирсэн 149 хүнийг Баянбуурал амралтанд тусгаарлалаа

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.31/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3880 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Одоогийн байдлаар 2310 иргэн тусгаарлалтад байна. Эдгэрсэн хоёир иргэнийг тусгаарлах байр руу шилжүүлэн ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна” гэв.

Түүнчлэн “Тусгаарлах байранд байгаа иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдол хэлж байна. Эмчийн өөдөөс вареньтай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уурлаж, уйлж байна. Хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Үүнийгээ зогсоомоор байна. Корнавирус бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаж авч байгаа улс цөөхөн байгаа. Иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Монгол Улс үүнийг хийж чадаж байна. Амны хаалтаа зүүгээгүй байна гээд ташуурдаад, ороолгоод зүүлгэж байгаа улс орныг та бүхэн нийгмийн сүлжээгээр харж байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй шүү. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна. Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийн олон улс оронд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд зан авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уурлаж, уйллаа гээд тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй” гэв.

Түүний өгсөн мэдээллээс харахад тусгаарлах байранд байгаа зарим иргэдийн сахилга бат, ухамсрын асуудал эмч нарын толгойны өвчин болж байгаа бололтой. Тиймээс иргэдийг сэтгэл зүйн хувьд амгалан тайван байж, холбогдох байгууллагын өгч байгаа дүрэм, журмыг сахиж, эрүүл мэндийн салбарын ажилд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Previous Post

Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт хүрээлэнг ингэж тохижуулахнээ

Next Post

COVID-19 халдвар Улаанбаатарт тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлжээ

Next Post
COVID-19 халдвар Улаанбаатарт тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлжээ

COVID-19 халдвар Улаанбаатарт тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.