• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шуурхай мэдээ: Тусгай үүргийн онгоцоор 750 гаруй иргэнийг авчирна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-29
Ангилал: Бусад мэдээ, Тод мэдээ
Шуурхай мэдээ: Тусгай үүргийн онгоцоор 750 гаруй иргэнийг авчирна

Ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чандад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг авчирна. Хуваарийн дагуу ирэх сард гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор ирэх ажээ.

  • Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
  • Дөрөвдүгээр сарын 4-нд 08.30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Ингээд гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлах юм.

Мөн БНСУ-ын Сөүл хот руу зорчих хүсэлтээ өгсөн 320 гаруй иргэдээс 250-ыг нь дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ руу нисэх онгоцоор авч явна. Үлдсэн иргэдийг дараагийн нислэгээр авч явах аж.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Тухайлбал,

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхааруулж байгаа юм.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-т халдвартай холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр гаднын оронд байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сарын 15-наас эхлэн авчирч байгаа. Тухайлбал, БНСУ, Япон, ОХУ, Бүгд найрамдах Турк улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ дөрвөн удаагийн нислэгээр авчирсан. Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн иргэн болон нислэгийн багийн гишүүнтэй нийлсэн 1000 гаруй иргэн бүгд тусгаарлалтад байгаа юм.  Тухайлбал,

  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэнийг эх оронд нь авчрав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн ирэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц Японоос 257 иргэнээ авчрав.
  • Гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 иргэн ирсэн юм.
Эх сурвалж: news.mn
Previous Post

САЙН МЭДЭЭ: Дөрвөн аймагт КОВИД-19 халдварыг оношилдог болно

Next Post

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас барсан байна

Next Post
Автомашинаа камерын хяналттай авто зогсоолд байрлуулахыг зөвлөж байна

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас барсан байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.