• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

​Танилц, 2020 онд нийслэлд хийгдэх онцлох бүтээн байгуулалтууд-1

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-03-24
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
​Танилц, 2020 онд нийслэлд хийгдэх онцлох бүтээн байгуулалтууд-1

Нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, гаднын хөнгөлөлтэй зээл тусламжаар 2020 онд Улаанбаатар хотод хийгдэх, ашиглалтад орох онцлох бүтээн байгуулалтыг цувралаар танилцуулья.

1. 200 ортой жишиг эмнэлэг

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ хавар ашиглалтад оруулах юм.

Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм. Энэхүү бүтээн байгуулалт нь нийт 33 сая долларын санхүүжилтээр хийгдэх аж.

2. Иж бүрэн спортын талбай

Нийслэлээс Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га  газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байгаа билээ.

Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд 3,450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5,500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1,155 ам метр явган зам хийгдэж байгаа аж.

Энэхүү талбайг ирэх  долдугаар сард ашиглалтад оруулах юм. Нийт 1.8 тэрбум төгрөгийн өртгөөр хийгдэж байгаа.

3. Хонхтой цэцэрлэгт хүрээлэн

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн анхны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Улаанбаатар хотын төв талбайн урд байрлах 1.5 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлгийн ногоон байгууламж жилээс жилд хумигдаж сэргээн засварлах шаардлагатай болоод байгаа юм байна.

Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн хөрөнгө оруулалттайгаар тус цэцэрлэгийн сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын нэгэнд хүлээлгэн өгөх юм. Нийт 1.5 га талбайд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаа усан оргилуур, ногоон байгууламжийг хийж байгаа аж.

4. Богдын музейн гаднах цэцэрлэгт хүрээлэн                   

Богд хааны музейн гаднах цэцэрлэгт хүрээлэн нь 14 мянган м.кв талбайг хамарсан бөгөөд үүний 5.600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6.320 м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөсөн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг  2019 оноос хойш хийсэн бөгөөд ирэх долдугаар сарын ихээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд түүхэн дурсгалын 13 хөшөөг байрлуулах бөгөөд үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай Мөнх тэнгэрийн хүчин дор, Цагаан шонхорын хүрэл баримал зэрэг сүрлэг хөшөөнүүд сүндэрлэх юм.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бөгөөд нийт 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хийгдэж байгаа.

5. 52.8 км бүхий дугуйн зам

Одоогийн байдлаар нийслэл хот 84.7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэхээр болсон.

Тэгвэл эхний ээлжид маршлын гүүрнээс Дүнжингаравын зам хүртлэх 7.2 км замын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх төлөвлөж байгаа юм. Уг төсөл нь 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих байгаа.

6. Орлогод нийцсэн 10,000 айлын орон сууц

Иргэдийн орлогод нийцсэн “10,000 өрхийн ногоон орон сууц ба дасан зохиоцох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2019 онд баталсан бөгөөд 2020 оноос хэрэгжиж эхлэх юм. Тус төслөөр нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10,000 айлын орон сууц барина. Эдгээр орон сууцны 1,500 нь  түрээсийн орон сууц байх бол 5,500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм. Харин үлдсэн 3,000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдах юм.

Төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлсан билээ.

Previous Post

МАН мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргалаа

Next Post

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

Next Post
АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ӨБХ: Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээлэл сонсоно

ӨБХ: Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээлэл сонсоно

2026-03-16
“Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

“Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

2026-03-16
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ

2026-03-16
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026-03-16
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН БАГА ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН БАГА ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ

2026-03-16
16 настай хохирогч Ш-ийн ээж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

16 настай хохирогч Ш-ийн ээж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

2026-03-16
М.Хаменеи Москвад эмчлүүлж байна

М.Хаменеи Москвад эмчлүүлж байна

2026-03-16
Украин дроны эсрэг туршлагаа Персийн булангийн орнуудад санал болгож, хариуд нь мөнгө болон технологи хүсжээ

Украин дроны эсрэг туршлагаа Персийн булангийн орнуудад санал болгож, хариуд нь мөнгө болон технологи хүсжээ

2026-03-16
Оскарын шилдгүүд тодорлоо

Оскарын шилдгүүд тодорлоо

2026-03-16
Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалав

Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.