• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

З.Энхбoлдын эсрэг AН-ын зaлyyс нэгдэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-19
Ангилал: Тод мэдээ, Улс төр
З.Энхбoлдын эсрэг AН-ын зaлyyс нэгдэж байна

ЕТГ-ын дарга асан З.Энхболд өдгөө АН-ын даргын ахлах зөвлөхийн албатай болсон. Сар гаруйхны өмнө ЕТГ-ын даргын ажлыг өгөх үедээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон учраас ийм “шилжилт” хийж байна гэж байв. Тэрээр шинэ ажилд очсоноосоо хойш “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн мэдэгдлийг хийж, энэ талаар нэлээд ярьсан. Харин зөрөөд түүнтэй холбоотой гэх “Страто” ХХК, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажилладаг баримт сэлтүүд хэвлэлээр гарч ирсэн. Өөр бусад фактууд ч дэлгэгдсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хувьд IPO хийх гэсэн шийдвэр З.Энхболдыг УИХ-ын дарга байхад гарсан. Энэ ажил үргэлжилж явсан боловч өдгөө гацаанд орж байна. Үүний үр дүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогсонги байдалд орно. Уг нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойн ордод IPO хийх нь ямар ач холбогдолтойг, энэ үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байсныг мэдэхийн дээдээр мэднэ. Хамгийн гол нь IPO хийгдсэнээр дээрх нэр бүхий компаниудад Тавантолгойн ордоос ордог “үр өгөөж” зогсох гээд байгаа гэсэн мэдээлэл түгж байна. Үүний зэрэгцээ З.Энхболдын очоод удаагүй байгаа АН-д ч асуудал дэгдэж эхэлжээ. З.Энхболд АН-ын даргаар хүртэл ажиллаж явсан энэ намын кадруудын нэг. Гэхдээ АН-ын залуус нэгдэж, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг ярьж эхэлсэн байна. Тодруулбал, АН-ын залуус З.Энхболдын 2016 оны сонгуулийн үеэр намыг удирдаж байхдаа болоод сүүлийн үед хийж мэдэгдэл, үйлдлүүдийнх нь тухайд өөр байр суурь илэрхийлж буй аж. Тэдний байр суурийг сийрүүлбэл: Нэг. З.Энхболд нь АН-аас 2017 онд нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон. Ирээд хийж байгаа улс төр нь Ерөнхийлөгчтэй хагаралдаж, тэмцэлдсэн мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж буй боловч энэ нь өөр эрх ашгийн зөрчил, эсвэл ирэх сонгуулийн дүнгээр АН-ын авах саналд сөргөөр нөлөөлөх “тавилттай жүжиг” байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна. Хоёр. З.Энхболд АН-ын дарга байхдаа буруу бодлого явуулснаас тухайн үед эрх барьж байсан намыг 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдуулсан. Хариуцлага хүлээх байтал дахиад намын удирдлагын түвшинд гарч ирсэн нь АН-ын гишүүдийн хувьд хүлээж авах боломжгүй. Гурав. Хэрэв З.Энхболд ийм байдлаар ажиллаж, АН энэ хэвээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцвол гарцаагүй ялагдана. Иймд З.Энхболдыг намын удирдах түвшинд ажиллуулах боломжгүй бөгөөд АН-ын даргын ахлах зөвлөх хэмээх хариуцлагатай албанаас нэн даруй чөлөөлүүлэх шаардлагатай гэж үзэж буй ажээ. Тэд удахгүй АН-ын удирдлага, гишүүд, олон нийт гэсэн шат дарааллаар байр сууриа илэрхийлж, тэмцлийн арга хэмжээнүүдийг авахаар тохирчээ.

Previous Post

АН, МАН-аас томилогдсон сайд нар ЖДҮХС-гийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулжээ

Next Post

Ирaнд цaг тyтaмд 50 хүн коронaвирyсын хaлдвaр aвч бaйнa.

Next Post
Ирaнд цaг тyтaмд 50 хүн коронaвирyсын хaлдвaр aвч бaйнa.

Ирaнд цaг тyтaмд 50 хүн коронaвирyсын хaлдвaр aвч бaйнa.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.