• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

КОВИД-19 I Халдвараас хамгаалах хамгийн сайн аргыг нэрлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-17
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Эрүүл мэнд
КОВИД-19 I Халдвараас хамгаалах хамгийн сайн аргыг нэрлэв

Commuters wearing masks sit on a train in Tokyo, Monday, March 2, 2020. Coronavirus has spread to more than 60 countries, and more than 3,000 people have died from the COVID-19 illness it causes. (AP Photo/Jae C. Hong)

Коронавирусний халдвар агаар-дуслын замаар тархдаг билээ. Бүх хүн зөвлөмжийг дагаж мөрдвөл “COVID-19”-ийн халдварыг зогсоож болно гэж Оросын эрдэмтэд баталж байна.

Одоогоор халдварын 93 тохиолдол бүртгэгдээд байгаа ОХУ-ын иргэд сандарч тэвдэхгүй байгаа нь сайн ч залуу үеийнхний дунд коронавирусний халдварыг тоохгүй, хайхрамжгүй хандлага байгааг хойд хөршийн эрдэмтэд хэлж байна.

Иргэн та өөрийгөө болон ойр дотнынхноо коронавирусний халдвараас хамгаалах арга хэмжээг байнга дагаж мөрдөөрэй. Эрдэмтдийн дүгнэж байгаагаар вирусний халдвараас хамгаалах хамгийн шалгарсан арга нь юу юм бол?

Оросын Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Борис Ревич маск зүүх нь хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргааны талаар ийнхүү дүгнэжээ.

“Маск зүүх нь их нөлөөтэй биш ч гэсэн зүүх хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна. Хэрвээ танд маск байхгүй бол хүзүүний ороолтоороо хамар, амаа халхал” гэж анагаах ухааны доктор Борис Ревич ярьж байна.

Шинжээчийн дүгнэж байгаагаар зүрхний өвчин эмгэгтэй хүмүүст маск зүүх нь хэцүү. Маск амьсгалахад амаргүй болгодог ч цар тахлын үед энэ хүндрэлтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин маскаа байнга солих хэрэгтэй. Хамгийн энгийн маск нь нэг цагийн турш хамгаалж чаддаг бол үнэтэй маскууд дөрөв хүртэлх цагаар “ажилладаг”.

Борис Ревич коронавирусний халдварын тархалтын үед мөрдөх ёстой бусад зөвлөмжийг ийнхүү тодорхойлжээ.

Үнсэлцэхгүй байх, танилуудтайгаа уулзахдаа тэвэрч мэндчилэхгүй байх, олон нийтийн газарт нэг нэгнээсээ хол зайтай явах, автобус, метро зэрэг нэгнээсээ хол зай барих боломжгүй тээврийн хэрэгслээр зорчихдоо нүүр нүүрээ харан зогсох, суухаас аль болох зайлсхийхийг тэр сануулав.

Найтаахдаа гарын шууны дотор тал руу найтаах, гараа савандаж угаах зэрэг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг бид аль хэдийнэ сахиад сурчихсан.

Оросын Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор Иван Коноваловын дүгнэж буйгаар шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу болон бусад халдварт өвчнүүдтэй адил болох зэргээр байнга мутацид орж байгаа аж.

Одоогоор вакцин туршигдаж байгаа ч вирусний аюул заналхийлэл арилаагүй байгааг санаж, болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй юм.

Залуу үе коронавирусний халдварын тархалтад хайхрамжгүй хандаж байгаагаасаа болоод эмнэлэгт хандахгүй, өөрийгөө тусгаарлахгүй байгаа аж. Энэ нь “COVID-19”-ийн халдварын тархалтад маш их нөлөө үзүүлж байгааг Оросын эрдэмтэд хэлж байна.

Коронавирусний халдвар дэлхийн 140 гаруй улсад бүртгэгдэж, 153 мянган хүнд халдварлаад байна. Өвчний улмаас 5700 хүн нас баржээ.

Previous Post

УИХ-ын гишүүн Б.Батзоригтод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Next Post

Хотын гудамж талбайг 14:00 цагаас ариутгахаар болсон байна.

Next Post
Хотын гудамж талбайг 14:00 цагаас ариутгахаар болсон байна.

Хотын гудамж талбайг 14:00 цагаас ариутгахаар болсон байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.