• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭTT хувьцаа эзэмшигчдэдээ 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-02-17
Ангилал: Нийгэм
ЭTT хувьцаа эзэмшигчдэдээ 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийджээ

1072 шиpxэг xyвьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна. Нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилах шийдвэрийг ЭТТ-н ТУЗ-өөс гаргасан аж: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  нар энэ асуудлаар тун удахгүй мэдээлэл өгөх гэж байна. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан энэ шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1–ний дотор хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно.  Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Ногдол ашиг хуваарилах болсон тул ЭТТ ХК шинэ аппликэйшн бүтээжээ. Уг аппликэйшнийг татаж аван, иргэд хэчнээн хувьцаатайгаа шалгах, санал өгөх, мэдээ мэдээлэл хүлээн авах, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой юм байна.

Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хуртэл даваа гараг бүрийн 13.00 цагт тус компани хэвлэлийн хурал хийж, компанийн үйл ажиллагааны мэдээллийг өгөх юм байна. Иргэд мэдээллийг ЭТТ-г цахим хуудас, фэйсбүүкийн хуудас, 1072 фэйсбүүк хуудас болон 1800-1072 утаснаас буюу албан ёсны хуудаснаас авах хэрэгтэйг анхааруулав.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах мэдээллийг өгөв: ЭТТ ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төргөг төвлөрүүлсэн. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа. Иймд анх удаа ногдол ашиг хуваарилах гэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Ногдол ашгийг 2020 онд багтаан олгоно. Тавдугаар сараас олгож эхэлнэ.

Иргэдийн банкны данс руу ногдол ашгийг шилжүүлэх учир иргэд манай компанийн байр болон 1072 хувьцааны төвд биеэр ирэх шаардлага байхгүй. Ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараахгүй. Титэмт вирусын халдвар тархах эрсдэл байгааг бодох хэрэгтэй гэв.

Иргэдийн хувьцааны бүртгэлийг албан ёсоор хийж дуусгах ажлыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа ахлан ажиллаж байна гэв.

Иргэдэд ногдол ашиг тараахад нийт 200 орчим тэрбум төгрөг хуваарилна. Энэ шийдвэр сонгууль угтсан, улс төрийн шийдвэр биш гэдгийг УУХҮ-ийн сайд онцлов. Мөн тэрээр өмнөх Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхим “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн, зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авсныг ч дурдлаа.

Өмнөх жилүүдэд ЭТТ ХК ашиггүй ажилласан тул ногдол ашиг хуваарилах санхүүгийн боломж байгаагүй гэв.

ЭТТ ХК улсын төсвийн орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Одоогоор 1.1 сая иргэнийг бүртээд байна. Малчдын 90 хувийг бүртгэсэн. Гэхдээ шинээр төрсөн 600 мянган хүүхдийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх, эсэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана гэв.

Эзэмшиж буй хувьцааны тоо Тус хувьцаанд ногдуулах үнэ Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо
527 47130 10844
536 48240 28160
741 66690 334519
750 67500 667898
848 76320 41359
857 77130 131256
955 85950 9393
964 86760 34491
1063 95670 56346
1087 96480 10800592

Ногдол ашиг авснаар таны эзэмшиж буй хувьцааны тоо буурахгүй.

Previous Post

Х.Баттулга: Цагаан сарыг зөвхөн энэ удаа тэвчихийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Next Post

Иргэдийг Цэргийн хуаранд байрлуулахгүй

Next Post
Иргэдийг Цэргийн хуаранд байрлуулахгүй

Иргэдийг Цэргийн хуаранд байрлуулахгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-10-20
Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2026-10-20
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

2026-10-20
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-20
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт ялимгүй цас орно

2026-10-20
Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.