• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ШУУРХАЙ: Маргаашаас ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдалд шилжинэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-02-12
Ангилал: Бусад мэдээ
ШУУРХАЙ: Маргаашаас ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдалд шилжинэ

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн коронавирусээс урьдчилан сэргийлэх тухай зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ. Зарлигт коронавирусын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сунгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн коронавирээс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх чиглэл өглөө. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөх тухай дурдсан байна.

Иймд Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс 2020.02.13-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гаргалаа. Мөн гамгшаас хамгаалах бэлэн байдлын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комисс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалт бүхий тогтоол гаргалаа” хэмээн мэдээлэл өгөв.

Шадар сайд Ө.Энхтүвшин мөн “Коронавирусийн тархалтын оргил үе цагаан сарын өдрүүдэд эхэлж болзошгүй гэж үзсэн. Мөн Өвөрмонголын нутагт буюу манай хилээс 120 км-ийн цаана коронавирусийн халдвар бүртгэгдсэн тул дээрх арга хэмжээг Засгийн газраас гаргасан” хэмээн тайлбарласан юм.

Previous Post

Буруу үлгэр дуурайлал бусдыг хөлдөө чирнэ

Next Post

“Захуудын үйл ажиллагааг зогсоохгүй. Баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох шийдвэр гаргаагүй“

Next Post
“Захуудын үйл ажиллагааг зогсоохгүй. Баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох шийдвэр гаргаагүй“

“Захуудын үйл ажиллагааг зогсоохгүй. Баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох шийдвэр гаргаагүй“

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.