• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сүрьеэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-12-03
Ангилал: Эрүүл мэнд
Сүрьеэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Дэлхий нийтээрээ гуравдугаар сарын 24-ний өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдөр тэмдэглэн сүрьеэгийн хор уршгийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг. Бид Сүрьеэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. Та анхаарлаа наашаа хандуулаарай.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ, ХЭРХЭН ЯАЖ ТАРХДАГ ВЭ?

“Сүрьеэ” – сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно.Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй. Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилна. Уушгины сүрьеэ 70%-ийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг. Танд 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид хандаж, цэрний шинжилгээ өгнө үү. Цэрний шинжилгээ нь уушгины сүрьеэг оношлох хамгийн найдвартай арга юм. ХАЛДВАР БА ӨВЧИН Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний цэртэй хамт сүрьеэгийн нян гадагш цацагдан агаарыг бохирдуулж энэ агаараар амьсгалсан хүмүүс “сүрьеэгийн халдвар“ авдаг гэдгийг та ойлгосон байх. Тэгвэл “халдвар авсан” гэдэг нь сүрьеэгээр “өвчилснөөс” ялгаатай юу. Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжин хадгалагдана. Ийм тохиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан байна гэдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур мэдэгдэхгүй, бусад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно. Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй, улмаар сүрьеэгээр өвчлөхгүй байж болно. Таны биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхлэнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ.

Уушигны сүрьеэгийн үед:

• Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах

• Цээжээр өвдөх

• Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.

• Бие суларч ядрах

• Жин буурах

• Хоолонд дургүй болох

• Халуурах

• Шөнө хөлрөх Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалагийн шингэнээр дамжин бусад эрхтэнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушигны бус эрхтэний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрөй. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага ба эмчид хандаарай. СҮРЬЕЭГ ОНОШЛОХ ШИНЖИЛГЭЭНҮҮД Сүрьеэ гэдэг ямар өвчин болох, сүрьеэгийн халдвар авсан хүн өвчлөх шалтгаан, голчлон гэмтдэг эрхтэн нь уушиг, өвчилсөн үед ямар шинж тэмдэг гардаг тухай эхний ярилцлагуудаас та ойлгож авсан байх. Тэгвэл одоо сүрьеэ өвчнийг шинжлэх хямд, найдвартай аргын тухай ярилцъя. Ханиалгаж байгаа хүний цэрэнд микроскопоор сүрьеэгийн нян хайх шинжилгээ нь уушигны сүрьеэг найдвартай оношлох хямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 2 удаа тусгай саванд авна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар “түрхэц эерэг” байна гэж хэлдэг ба энэ нь та сүрьеэгээр өвчилсөн төдийгүй халдвар тарааж байгааг хэлж байгаа юм. Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эмчилгээний тодорхой саруудад хийдэг. Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэдэг. Микроскопоор хардөг цэрний түрхэцийн шинжилгээний арга нь халдвартай сүрьеэг илрүүлж өвчтөний эмчилгээг хянаж эдгэрсэн эсэхийг тодорхойлох гол арга юм. Хэрэв та болон таны гэр бүлийнхэн хэн нэг нь сүрьеэгээр өвчилбөл хүүхдүүд минь бас өвдөх болов уу гэж сэтгэл чинь зовж байгаа нь магад. Үүнээс үүдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн эсэхийг яаж эрт мэдэж болох вэ, тэднийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ гэс

Previous Post

Ц.Баатархүү: Нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт тусгасан байна

Next Post

Сүрьеэ өвчний шинж тэмдэг

Next Post
Сүрьеэ өвчний шинж тэмдэг

Сүрьеэ өвчний шинж тэмдэг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.