• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-09-25
Ангилал: Нийслэл-380
“Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов.

“Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр харилцан туршлага солилцох зорилгоор  “Монгол Улсын нийслэлийн түүх Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд Монгол улсын түүхчид, хотын хөгжлийн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. Тодруулбал,

-Монголын хот суурины түүхэн уламжлал ба эртний нийслэл Хархорум хотын талаар  Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор У.Эрдэнэбат илтгэл тавилаа.

– Улаанбаатар хотын хөгжил ба төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга илтгэл хэлэлцүүллээ.

-Монгол Улсын хөгжилд Улаанбаатар хотын эзлэх байр суурь болон нийслэл Улаанбаатар хотын гадаад харилцаа ах дүү хотуудын хамтын ажиллагааг жишээ болгох нь зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч хэлэлцсэн юм.

Мөн “Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал ба гарц шийдэл, цаашдын хамтын ажиллагаа” сэдвийн дор 12 орны төлөөлөл илтгэл тавьж, нийт оролцогчид санал асуулга өрнүүлсэн юм. Тухайлбал,

– “Улаанбаатар хотын Захиргаа болон Азийн Хөгжлийн Банкны урт хугацааны тогтвортой, ногоон, иж бүрэн түншлэл” сэдвээр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн,

– Мияконожо хотын хөгжлийн бодлого болон хог хаягдлыг боловсруулах талаар Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торү,

-Чөндүү хот дэлхийд алдартай аялал жуулчлал, үзэсгэлэн худалдааны төв болох сэдвээр Чөндү хотын орлогч дарга Ню Чинбао болон “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр Бангкок хотын Соёл, аялал жуулчлалын хэлтсийн дарга Синг Лимпират нарын илтгэлийг сонссон юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Previous Post

Орон нутагт засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах чиглэлээр хэлэлцэж байна

Next Post

Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд суугаад байвал УТАА 15-20 жилдээ арилахгүй

Next Post
Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд суугаад байвал УТАА 15-20 жилдээ арилахгүй

Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд суугаад байвал УТАА 15-20 жилдээ арилахгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.