• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт (тариф)-ын хэлэлцээр байгуулагдлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-10-24
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны  хамт (тариф)-ын хэлэлцээр байгуулагдлаа

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны  хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт(тариф)-ын хэлэлцээрт гурван талын хэлэлцээрийн бүрэлдэхүүн гарын үсэг зурж албажуулах ажиллагаа 2019.10.23-ны өдөр ЭМЯ-нд боллоо.

Энэхүү хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлыг тусгасан 7 бүлэг 74 заалттай байгуулагдсан.

Тухайлбал үндсэн цалинг нэмэгдүүлэх болон “шөнийн цаг ажилласны нэмэгдэл”-ийг 22.00-06.00 цагт ажилласан цаг тутамд тооцон олгох, эрүүл мэндийн салбарын хариуцлагатай албан тушаал болох Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт хариуцлагын нэмэгдлийг үндсэн цалингийн 10-аас доошгүй хувиар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй эд хариуцагч нарт үндсэн цалингийн 8-аас доошгүй хувийн нэмэгдэл хөлс олгох, Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан орон сууцыг ипотекийн зээлд хамруулах, ажлын бус цагаар шөнийн ээлжинд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтанд оройн хоол, өглөөний цайг байгууллагын зардлаар олгох, Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрүүл мэндийн ажилтанд “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29.2 дахь заалтанд тусгагдсан мөнгөн тэтгэмжийг авах эрх үүсээгүй 5-24 жил 11 сарын хооронд ажилласан тохиолдолд ажилласан жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох, Эрүүл мэндийн байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллуулах боломжийг судлан шийдвэрлэхийн төлөө ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллах, төрөөс хувьсах зардлыг авах замаар ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулах, Эрүүл мэндийн байгууллага бүр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  ажилтныг орон тоогоор ажиллуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын  тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оноос эхлэн үе шаттайгаар 2 дахин төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг  нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн байгууллага болон байгууллагын дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлтэд ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон хамтын гэрээний биелэлт зэргийг оруулж дүгнэнэх зэрэг ололттой заалтуудыг оруулснаар салбарт ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, тэр дундаа цалин хөлс, нийгмийн  хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг салбарын хэмжээнд шийдвэрлэхээр туссан нь онцлог боллоо.

 Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийн хэрэгжилт 93,9 хувийн биелэлттэй гарсан нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр хувийн биелэлттэй байгаа нь гурван талын хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байна.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

Previous Post

Сэргээшийн шинжилгээний сорьцыг СОЛЬСОН байж болзошгүй гэв үү?

Next Post

Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Next Post
Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.