• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Чингис хаан” хоолны нэрийг өөрчлөхийг япончуудаас шаардав

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-10-23
Ангилал: Дэлхий
“Чингис хаан” хоолны нэрийг өөрчлөхийг япончуудаас шаардав

Японд “Чингис хаан” хэмээх хоол бий. Хонины шарсан махтай энэхүү хоол Хоккайдо зэрэг хойд зүгийн мужуудад алдартай хоол билээ.

Өвөр Монголын Ордосын уугуул, Шизүока их сургуулийн профессор О.Цогт “Newsweek” сэтгүүлд “Ким Кардашьяны кимонод уурласан япончууд аа, Чингис хаан хоолныхоо нэрийг өөрчил” гэсэн нийтлэл бичжээ.

О.Цогт нийтлэлдээ “Монголчуудын хувьд Чингис хаан бол япончуудын Эзэн хаан шиг эрхэм дээд зүйл. Хоолонд өгч болохгүй хүндтэй нэр. 1980, 1990-өөд оны үед Япон дахь монголчууд энэ хоол яагаад Чингис хаан нэртэй юм бэ гэж уурлаж байсныг санаж байна. Япончууд өөрсдөө гадаадад кимоно гэсэн нэрийг ашиглахаар уурладаг. Зургаадугаар сард Америкийн Ким Кардашьян “Kimono” гэсэн дотуур хувцасны брэнд гаргахад япончууд зохиогчийн эрх, хулгай гэж хилэгнэн, 130 мянган хүн эсэргүүцлийн бичигт гарын үсэг зурснаар Ким брэндийнхээ нэрийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон билээ. Кимоно гэсэн нэр оюуны өмчийн зөрчилтэй юм бол Чингис хаан нэр ч адилхан байх ёстой. Ийм нэртэй монгол хоол байдаггүй. Япончууд муу санаагаар нэрлээгүйг ойлгож байгаа ч бидний хувьд өвөг дээдсээ идэж, идүүлж байгаа мэт санагддаг. Ирэх жил олимп болох гэж байгаа тул өмнө нь энэ нэрийг өөрчлөх хэрэгтэй” гэж бичсэн юм.

Чингис хаан нэртэй хоол Японд дэлгэрсэн нь Мэйжи эриний үе. Вашизава Ёшижи, Иноүэ Казүха гэгч хоёр сэтгүүлч хонины махан хоол идэж суугаад монголчууд их иддэг хоол юм гэнэ лээ, Чингис хаан гэж нэрлэе гэж тогтсон гэдэг. Хятад дахь япончууд дунд энэ нэр тархсаар сүүлдээ Японд шарсан хонины махыг нэрлэдэг болжээ.

“Newsweek” сэтгүүлийн редактор Нагаока “Миний хувьд Ким Кардашьян “Кимоно” гэдэг брэнд гаргахад дургүйцээд байх зүйлгүй. Харин ч тэр Японы соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж байгаа нь мэдрэгдсэн. Энэ нэрээ бизнес, худалдаанд ашиглахаар бүртгүүлэх гэсэн нь буруу байлаа. “Чингис хаан” хоолыг идэж байгаа япончуудын толгойд Эзэн Чингис хаан орж ирдэггүй нь ойлгомжтой” гэж ярьжээ.

Previous Post

Нийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа

Next Post

2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Next Post
2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд  шалгарлаа

2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.