• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-08-15
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”, “МҮЭ-үүдийн өдөр”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд болон “Монголын эмч нарын VI их хурал”-ыг угтан зохион байгуулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг улсын, салбарын, мэргэжлийн байгууллагын хэмжээнд салбарын эмч, мэргэжилтэн, багш, судлаач, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудын бүтээж туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх,  харилцан туршлага хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой ажээ.

Эрдэм шинжилгээний хуралд нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ҮЭ-ийн хорооны дарга, идэвхтэн сонгуультнуудын төлөөлөл нийт 100 гаруй хүн хамрагджээ.

Эрдэм шинжилгээний хурлын сэдвүүд нь эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бүхий л тулгамждаж буй асуудлуудыг улсын, салбарын, мэргэжлийн байгууллагын хэмжээнд хийсэн дараах чиглэлээр бүтээлээ боловсруулж оролцсон байна. Үүнд

  • Хөдөлмөр эрхлэлт
  • Цалин хөлс
  • Нийгмийн хамгаалал
  • Ажилчдын эрүүл мэнд
  • Хөдөлмөрийн нөхцөл, орчин
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал
  • Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн хамгаалал гэх мэт сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээ, баримт нотолгоонд тулгуурлан хийж цаашид эрүүл мэндийн салбарын хэмжээнд анхаарал хандуулах дорвитой бүтээлүүд гарсан үр дүнтэй хурал боллоо.

Тус хуралд шүүгчээр АШУҮИС-ийн Био анагаахын сургууллийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, доктор профессор С.Наранчимэг, ХНХДС-ийн багш доктор профессор Ж.Дашхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга, докторант Б.Мягмар нар ажилласан байна.

Удирдамжийн илтгэл бэлтгэж заасан хугацаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй илтгэлээс урьдчилсан шалгаруулалтаар 12 илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд оруулан илтгэл тавьж, шүүгчид болон оролцогсдын сонирхсон асуултанд хариулж хэлэлцүүлсний зэрэгцээ тус эрдэм шинжилгээний хурлын  төгсгөлд бүх судлаач нар өөрсдийн бэлтгэсэн постер илтгэлийг танилцуулснаар хурлын үйл ажиллагаа өндөрлөж шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр судлаач нарын бүтээлүүдийг шалгаруулсан байна. Үүнд:

1-р байранд  Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Д.Цэвээнжав, Х.Гэрэлчимэг, Х.Ариунаа,Б.Нарангэрэл, “Мэнд-Арвижих” өрхийн ЭМТ-ийн Д.Цэцэгсүрэн, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Г.Амаржаргал нарын  “Эмч, сувилагч нарын сэтгэл гутрал,сэтгэл түгшилтийг  үнэлсэн ажлын дүн” сэдэвт бүтээл шалгарч “Батламж” 1000.000 төгрөг,

2-р байранд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Г.Намуунцэцэг, С.Хулан, Б.Баттуяа, Л.Баттөр нарын  “Шөнийн ээлжийн ажилтнуудын биеийн жингийн илүүдэл, нойрны эмгэг, хоолны дуршлын эмгэг болон стрессийн түвшингийн хамаарлыг  илрүүлэх нь” сэдэвт бүтээл шалгарч “Батламж” 800.000 төгрөг,

3-р байранд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн  Б.Одончимэг, Ч.Цолмон, Эрүүл мэндийн газрын Э.Ариун-Эрдэнэ, Р.Гандиймаа, АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимийн Ш.Оюун-Эрдэнэ нарын “Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдад хийгдсэн Гепатит В вирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтцыг судалсан дүн” сэдэвт бүтээл шалгарч “Батламж” 500.000 төгрөг,

Тусгай байранд:

  • Хүрээ амаржих газрын эх баригч бага эмч С.Оюуны “Хүрээ амаржих газрын эмч, ажиллагсдын эрүүл мэндийн байдал болон хөдөлмөрийн чадвар түр алдалтанд хийсэн судалгаа”
  • Баянбэгир өрхийн ЭМТ-ийн эмч Б.Оюун-Эрдэнийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажлын ачааллыг судлах нь”
  • Баянгол дүүргийн ЭМТ-ийн Ч.Оюунбилэг, Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн Т.Сүрэнхай нарын “Сувилагчийн ажлын тайланд гардан үйлдлийн ажилбарыг тэмдэглэсэн байдал” сэдэвт бүтээлүүд шалгарч тус бүр “Батламж” 150.000 төгрөг,

Ханын постер илтгэлээр:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Л.Ундармаа “ УНТЭ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтын байдлыг судалсан нь”
  • Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн Г.Ариунзул, Э.Цэнд-Аюуш, С.Отгонбилэг, Б.Энхчимэг нарын “ Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинжийг стерссийн түвшинтэй харьцуулан судлах нь”
  • Геронтологийн үндэсний төвийн Б.Золзаяа, Л.Сарантуяа, М.Энхбаяр, Д.Болор, Т.Дулмаа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Э.Пүрэвсүрэн нарын “ Эрүүл мэндийн ажилтнуудын стрессийн түвшинг ажиллах нөхцөлтэй холбон судалсан нь” сэдэвт бүтээлүүд шалгарч тус бүр “Батламж” 150.000 төгрөгөөр шагнагдлаа.

 

Эрдэм шинжилгээний хуралд зориулж судлаачдын бүтээлээр ном эмхтгэн гаргасан байна.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн судлаач нар болон оролцсон эмч, мэргэжилтнүүдэд 1 кредитийн гэрчилгээ олголоо.

 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

Previous Post

УИХ-ын 108 гишүүн 5 жилийн хугацаатай байх ҮХ-ын асуудлаар МАН-ын бүлгийн гишүүдээс санал хурааж байна

Next Post

Хуриманд очсон 63 хүн амиа алджээ

Next Post
Хуриманд очсон 63 хүн амиа алджээ

Хуриманд очсон 63 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

2026-02-08
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

2026-02-08
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026-02-08
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

2026-02-08
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

2026-02-07
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2026-02-07
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

2026-02-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.