• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОХУ юу туршсанаас болж ДЭЛБЭРЭЛТ болов?

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-08-14
Ангилал: Дэлхий, Тод мэдээ
ОХУ юу туршсанаас болж ДЭЛБЭРЭЛТ болов?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Архангельскт болсон дэлбэрэлтийн талаар Вашингтон “олон зүйлийг мэдсэн” гэж “Twitter”-ээрээ дамжуулан мэдэгдэв. Тэгвэл ОХУ-д энэ сарын 8-нд чухам юу болов? Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, таван хүн амиа алджээ. Төрийн Думын Батлан хамгаалах хорооны гишүүн Павел Дорохин “RT”-д өгсөн ярилцлагадаа “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орост пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний систем турших үеэр дэлбэрэлт болсон талаар тайлбар хийж, Вашингтон “маш их зүйлийг мэдсэн” гэж мэдэгдлээ” гэв. Дэлбэрэлтийн дараа хүний амь насанд аюултай агаарын бохирдол алга гэжээ. Харин Доналд Трамп “Бидэнд үүнтэй адилхан, илүү орчим үеийн технологи байгаа” гэсэн байна. Тэрбээр Орост болсон дэлбэрэлтийн дараа ард иргэд объектын эргэн тойрон дахь агаарт болон эргэн тойрны хүмүүст санаа зовниж байгаагаа бичжээ. Тэгвэл оросууд Трампыг ёс зүйгүй үг хэлсэн гээд “Хамгийн түрүүнд хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй” гэв. “Бид нэг дэлхийд, нэг гариг ​​дээр амьдардаг. Гамшиг тохиолдоход бие биедээ эмгэнэл илэрхийлдэг. Энэ бол байгалийн жам” гэж Павел Дорохин тайлбарлажээ.

Нас барсан цөмийн инженерүүдийг оршуулав

Пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийн дэлбэрэлтийн улмаас нас барсан таван цөмийн инженерийг Москвагаас зүүн тийш 373 км-т байх цэнэгт хошуу үйлдвэрлэж буй Саров хотод  оршуулсан байна.

Тэгвэл ОХУ-ыг цөмийн хөдөлгүүр бүхий далавчит “Буревестник” пуужин туршсан гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Шингэн түлш нь уг пуужинтай холбоотой аж. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам цэргийн полигонд пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр дэлбэрэлт болсон гэж мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр мөн гурван инженер шархадсан аж. Тэд эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.

Дэлбэрэлтийн дараа агаар аюулгүй

Дэлбэрэлтийн дараа цэргийн баазаас 40 км-ийн зайд байх Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ огцом өсөөд буурсан байна. Гэхдээ агаарт хор хөнөөлгүй химийн бодис тарсан, цацраг туяаны хэмжээ хэвийн байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлэл өгчээ.

Пуужингийн хөдөлгүүрт ихэнхдээ азотыг ажлын шингэн хэлбэрээр ашигладаг аж. Шингэрүүлсэн пуужин хөдөлгүүр нь хатуу өдөөгчтэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг байна. Пуужингийн үндсэн шингэн түлш нь керосин, шингэн устөрөгч юм. Ийм түлшүүдэд исэлдүүлэгч бодис (хүчилтөрөгч) шаардлагатай. Эдгээр хөдөлгүүрт исэлдүүлэгч бодисын хувьд нитритийн хүчил ба шингэрүүлсэн хүчилтөрөгчийг ашигладаг аж. Нитризийн хүчил нь шингэрүүлсэн шинж чанартай шингэрүүлсэн хүчилтөрөгчтэй харьцуулахад доогуур байдаг боловч хадгалах, цэнэглэх, пуужин ашиглах үед температурын тусгай горимыг хадгалах шаардлагагүй.

Яг үнэндээ пуужин туршсан уу?

Өнгөрсөн пүрэв гарагт болсон дэлбэрэлтийг яг үнэндээ цөмийн хөдөлгүүртэй “Буревестник” далавчит пуужинг турших үеэр осол болсон гэж Барууны шинжээчид таамаглаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү шинэ зэвсгийг бүтээж байгаа талаараа өнгөрсөн онд мэдэгдэж байжээ. Архангельск мужийн цэргийн баазад шинэ зэвсэг турших үеэр дэлбэрэлт болсны цаана өөр олон нууц бий гэж зарим улс орон хардаж байна. “Росатом” компанийн таван мэргэжилтэн амиа алдаж, гурав нь гэмтсэн, туршилтын талбайн ойролцоох хотын агаарт цацраг туяаны түвшин 30 минутын хугацаанд хэвийн хэмжээнээс гурав дахин нэмэгдсэн зэргийг ОХУ-ын алдаа гэж үзэх гаднынхан байна. “Оросын Засгийн газар яг ямар зэвсэг турших үеэр осол болсныг нууцалж байна” гэж олон улсын зарим хэвлэлд бичжээ.

“Росатом” компаниас амиа алдсан таван инженерийг улс орныхоо бахархал байсныг хэлээд тэдний дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв арга бол шинэ зэвсэг бүтээх ажлаа үргэлжлүүлж, амжилтад хүрэх юм гэдгийг онцлов.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2018 онд Холбооны чуулганд тавьсан илтгэлдээ дурдахдаа дэлхийд байгаа бүх төрлийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг хэрхэн саармагжуулах талаар, түүнчлэн “цөмийн тэнцвэрт байдлыг сэргээхийг” уриалсан гэж зарим хэвлэлд өгүүлжээ. Оросууд зэвсэглэлээр хөөцөлдөх асар их зардал гаргалгүйгээр хийж чадсан гэж зарим шинжээч ярьж байна. Үүнд цөмийн эрчим хүчний төхөөрөмжтэй “Буревестник” далавчит пуужин, “Смарт” баллистик пуужин, “Кинжал” хэт авианы пуужингийн цогцолбор, “Аван-гард” чиглүүлэгч далавчит пуужингийн цогцолбор, “Посейдон” жолоодогчгүй усан доогуур явагч хөлөг, “Пересвет” байлдааны лазерийн цогцолбор зэрэг орно.

Previous Post

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа

Next Post

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Next Post
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.