• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ачилтын компаниуд ДАМПУУРЧ байна гэнэ, баярлах уу, яах уу

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-13
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
Ачилтын компаниуд ДАМПУУРЧ байна гэнэ, баярлах уу, яах уу
Нийслэлд өдгөө албан ёсны бүртгэлтэй машин ачигч 17 компани үйл ажиллагаа явуулдгаас нэлээд нь дампуурлын ирмэгт байгааг эх сурвалж хэллээ. Тэр тусмаа урин дулааны цагт тэдэнд ачих машин олдохгүй санхүүгийн байдал нь бүр ч хүндэрдэг байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоож өгснөөр ачигч компаниуд нэг машинаас 60 мянган төгрөг авдаг аж. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг байна.  Гэтэл сүүлдээ энэ чиглэлийн олон компани үйл ажиллагаа явуулдаг учраас өдөрт цөөн машин ачиж, ачилтын компаниуд дампуурал зарлахдаа тулж байгааг албаны хүмүүс ч дуулгаж байсан. Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн өгч байгаа мэдээллээс харвал өнөөдөр Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож, сар бүр импортоор 5000-8000 автомашин бүртгэгддэг гэсэн байна. Энэ нь манай нөхцөлд бол хэтийдсэн тоо. Үүнээс гадна хөдөө орон нутгаас олноор автомашин зорчдог гэхээр замын түгжрэлээс гадна зогсоол олдох ямар ч аргагүй. Анхнаасаа төлөвлөлт зохион байгуулалт муутай хотод ашиг олно хэмээн ачигч компани олноор байгуулсан нь ийнхүү эрсдэлд ороход бэлэн болжээ. Гэтэл саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын А,В бүсэд нэвтрэх стандарчилал тогтоож өгсөн. Тодотговол, татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой. Тэгвэл Улаанбаатарт торгуульгүй жолооч маш цөөн хөдөлгөөнд оролцдог гэхээр хотын А, В бүсэд тийм ч олноор нэг хэсэгтээ машин нэвтрэхгүй нь. Татвар, торгууль, техникийн үзлэг гэдэг бол автомашин хэрэглэгчдийн ихэнх хувьд нь байдаг зөрчил учраас ийн хэлсэн хэрэг. Мэдээжийн хэрэг хотын А, В бүсэд машинтайгаа нэвтрэхийн тулд иргэд зөрчлөө арилгахыг хичээх ч чамгүй урт хугацаа орно гэхээр ачилтын компаниуд дампуурахаас өөр арга алга. Ямар зогсоолд байгаа машин ачилтай биш дампуурахаас яах юм.

Ингэхээр нийслэлээс гаргаж буй энэ журам бол Ачилтын компаниудыг ажилгүй зогсоход бүрэн нөлөөлж буй шийдвэр юм. Хэдийгээр ачилтын компаниуд амьтны хараалыг иддэг ч түүний ар талд иргэн хүний ахуй амьдрал, ар гэр байдаг. Тэгэхээр ачилтын компаниуд дампуурахад баярлах уу , яах уу гэдэг л болж байна.

Уг нь нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа гэх статистик байдаг. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэх мэдээллийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өгсөн. Тоогоор аваад үзвэл олон зогсоол хэдий ч энд таван машин зогсох зогсоол ч багтана, 50 машин зогсох зогсоол ч багтана гэхээр чамлалттай. Уг нь эртхэндээ Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, машин ачиж журамлах үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд шинэ журам батлахаар хуралдаж, шинээр баталсан журамдаа машин ачдаг хувийн компаниуд олсон орлогын тодорхой хувийг улсад өгөхөөр болсон. Гэтэл өнөөдөр ачилтын компаниуд улсад татвар өгөх байтугай өөрсдөө дампуурахдаа тулчихсан болохоор энэ тухай ярилтгүй. Анх буюу 2012 онд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний замыг чөлөөлөх захирамж гарч, дугаарын хязгаарлалттай болсон үед зөвшөөрөл бүхий машин ачилтын 12 компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 17 болсон нь ч нэг нэгнээ татаж унагаах шалтгаан боллоо. Тэдний өнөөгийн ханш нь нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг бөгөөд нэг ачигч машинд гурван ажилчин явна.

Тэдний цалин, машины шатахуун, хоол ундны зардал гээд тооцохоор 60 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй мөнгө гэдгийг ачилтын компаниас тайлбарласан нь бий. Нөгөө талаас ачилтын компаниудад ихээхэн асуудал бий. Машины цонхон дээр утасны дугаар байсан ч залгаж эздэд нь мэдэгддэггүй. Утасгүй байвал тухайн жолоочид мэдээлэл өгөх ямар ч нөхцөл байхгүйгээс гадна чухам хаанахын ямар хүмүүс ачсан нь ч бүрхэг байдаг тухай иргэд ярьдаг. Тэгэхээр иргэд бид ачилтын компани дампуурч байна, баярлах уу яах “” гэдэгтээ л тулж байна.

Previous Post

ШУУД: Н.Цэрэнбат сайд Сауд гоби коэл транс ХХК-ийн лицензийг цуцалсан талаар мэдээлэл хийж байна

Next Post

Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

Next Post
Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна

2026-05-24
“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

2026-05-23
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

2026-05-23
Өнөөдөр 19:00 цаг хүртэл хаалттай байх замууд

Өнөөдөр 19:00 цаг хүртэл хаалттай байх замууд

2026-05-23
11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

2026-05-23
Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.