• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Сауд гоби коал транс”-ын тайлбар буюу жинхэнэ цайрсан үйлдэл

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-10
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
“Сауд гоби коал транс”-ын тайлбар буюу жинхэнэ цайрсан үйлдэл

Тост, Тосон бумбын нуруу хэмээх байгалийн үзэсгэлэнт газар нь экологийн эмзэг систем гэдгийг гадна, дотны эх сурвалжтай байгаль орчны үнэлгээ, судалгаа тогтоосон учраас 2015 онд тэр үеийн нэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам тэр орчмын 893 мянган га газрыг тусгай хамгаалалт авах саналыг УИХ-д оруулсны дагуу УИХ-ын тогтоолыг батлан гаргасан юм. Харин уг тогтоолын дагуу тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох ёстой байсан бөгөөд УИХ-ын тогтоол батлагдсанаас жилийн дараа 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар хилийн заагийг тогтоох тухай тогтоолыг баталсан байдаг. Ингэхдээ “Саут гоби коал транс” компанийн уурхайн лицензтэй талбайн 153 мянган га газрыг тусгай хамгаалалттай газрын хилийн гадна үлдээсэн юм.

Тухайн үеийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий дээрх компанид давуу эрх олгосон шийдвэр гаргасан төдийгүй уурхайн үйл ажиллагаанаас нь болж говийн ус, булаг, шанл ширгэж, хүн мал ундны усгүй, цаашлаад ургамал, ан амьтан амьдрах нөхцөлгүй болох аюул ирээдүйд төсөөлөгдөж байгаа юм.

Үүнтэй эвлэрч чадахгүй байгаа нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр (2019.08.09) Төрийн ордны Иргэний танхимд “Тост, Тосон бумба” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Энэ үеэр “Сауд гоби коал транс” компанийн Баянтэс уурхайн төслийн менежер Д.Сүхтулга өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм.

Олборлолтын үйл ажиллагаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийнхээ талаар тайлбарлах явцдаа тэрбээр байгаль орчны үнэлгээний олон улсын TNC компанийн Тост, Тосон бумбын нурууны экосистемийн судалгааны дүгнэлтийг эшлэхдээ дараах слайдыг үзүүлсэн.

“Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах ёстой” гэж TNC компани үнэлгээгээр тогтоосон бөгөөд хилийн заагийг гаргахдаа Баянтэсийн уурхайн талбайн дээд хэсгээр буюу зураг дээр ногооноор харагдаж байгаа байдлаар тогтоосон хэмээн тайлбарлалаа.

Зураг дээр Баянтэсийн уурхайн лицензтэй талбай зураг дээр цагаанаар харагдаж байгаа тэр хэсэг нь аж.

Үүнийг сонссон хэлэлцүүлгийн оролцогчид нэрхийтэл инээлдсэн нь тэдний бухимдлынх л нэг хэлбэр байв.

Судалгаа, үнэлгээ, хууль тогтоомжийг ийм байдлаар өөрсдийн талд гаргуулж чаддаг хэтэрхий цайрсан үйлдлийг нь л иргэд эсэргүүцэж байгаа. Энэ зураг дээрх шиг худал хуурмаг зүйлдээ тэд өөрсдөө хэтэрхий итгэжээ. Хэлэлцүүлгийн оролцогчид лав үүнд нь итгэж, үнэмшиж чадсангүй.

Previous Post

Үзмэрч, засалч Л.Нямаа: Дотоод сэтгэлээ ХҮЧИРХЭГ байлга

Next Post

Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар оролцоно

Next Post
Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар оролцоно

Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар оролцоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.