• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-14
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Хууль
АН эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэв

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч завшсан, “Найрамдал” зуслангийн бүсэд авсан газар, “Капитал” банк зэрэг хэвлэлээр удаа дараа гарах болсон мэдээллийг шалгуулахаар иргэд хандсан гэнэ.

Arslan.mn

Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр ч АН-ын даргатай холбоотой, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл цацагдах болов. Фэйсбүүкт Chimgee Chimeg гэдэг хаягтай нэгний постолсон нийтлэлд “Улсын эзэн” гэх Д.Эрдэнэбилэг хоригдоод нэлээд хугацаа өнгөрч, түүнд болон хамаарал бүхий хүмүүст холбогдох хэргийг хууль, шүүхийн байгууллагын шударгаар шийдвэрлэж чадах уу гэсэн хүлээлт ард түмний дунд үүсээд байна. Шударга бусын хонгилын эзэн зүгээр суугаагүй гэдэг нь ойлгомжтой болж, саяхныг хүртэл чимээгүй байсан Ардчилсан намын удирдлагууд Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан бүлэглэлийн талд үйлчлэх тохироо хийсэн бололтой. Энэ долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ, генсек Ц.Туваан нар тушаал гарган, зохион байгуулалттайгаар жагсаал, цуглаан хийж, Засгийн газар, зарим сайдуудыг огцруулах шаардлага тавьж эхэлсэн. Энэ жагсаал, цуглааныг судлаад үзэхэд ямар учиртай болох нь маш энгийн, ойлгомжтой дүр зураг харагдаж байна.

Жагсаал, цуглааныг АН-ын дарга С.Эрдэнэ, түүний өгсөн үүргийн дагуу Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нар зохион байгуулж, санхүүжүүлж байна.

Arslan.mn

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн үнэнч туслах гэгддэг, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны дэд захирал, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар олон жил ажилласан Ж.Эрдэнэбилэгийн эхнэр болж таарлаа. Ж.Эрдэнэбилэгийг саяхныг хүртэл Д.Эрдэнэбилэгтэй андуурч хэвлэлээр бичиж, зургийг нь цацаж байсан билээ. Ж.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатартай хамт тус үйлдвэрийн мөнгөөр “Жарден” хотхонд 4.0 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр орон сууц Д.Эрдэнэбилэгээр авахуулж, эхнэр Д.Мэндбаярын нэр дээр бүртгүүлжээ.

Д.Мэндбаярын хувьд Улаанбаатар хотын банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сорьцын хяналтын алба зэрэг байгууллагад “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн даалгавраар ажиллаж байсан. 2016 онд НДЕГ-т ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаж байсан” хэмээн бичсэн байх юм.

Юутай ч АН-ын удирдлага жагсаал цуглаан зохион байгуулах ажлыг зохион байгуулах тухай бичиг нь олон нийтийн сүлжээгээр ил болсон, С.Эрдэнэд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь тодорхой болоод байна.

Previous Post

Унтхынхаа өмнө хөлөндөө иллэг хийж байгаарай

Next Post

Дөрвөн сорилтыг давахад бид бэлэн үү?

Next Post
Дөрвөн сорилтыг давахад бид бэлэн үү?

Дөрвөн сорилтыг давахад бид бэлэн үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.