• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж ЖДҮ-ийн төслүүдийг хүлээн авахыг ДААЛГАЛАА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-08
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
Амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж ЖДҮ-ийн төслүүдийг хүлээн авахыг ДААЛГАЛАА

Жижиг дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Салбарын сайд Ч.Улаан тус ажлын явцтай танилцлаа.  Өчигдрийн \2019.06.07\ 17:00 цагийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байна. Мөн ЖДҮХС-гаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.

Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. ЖДҮХС-гаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ шаардлага эрэлт ихтэй байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд төсөл хүлээн авах үйл явцад иргэдэд чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ил тод нээлттэй ажиллаж байгаа үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХС-гийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Уг үүрэг чиглэлдээ амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ний өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авахыг даалгасан байна.

Төсөл хүлээн авах үйл ажиллагаа 06 сарын 10-ны өдрийн 17.30 минутад дуусч бүртгэлийн систем автоматаар хаагдах юм. Төсөл хүлээж авч байгаа бүх үйл явц цахим хэлбэрээр систем дээр хийгдэж байна.

Өнгөрөгч баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжууулж олгох банкууд шалгарсан байна. Үүнд ХААН, Хас, Төрийн банкуудын санал зохих журмаараа хянагдаж төсөл олгох жагсаалтад орж иржээ. Эдгээр банкуудтай ХХААХҮЯ  хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар  хэлэлцээ хийх юм.

ХХААХҮ-ийн сайд, Банкуудын өгсөн саналаар бол банкуудын зээлийн хүү дээр нэмэгдэх зардлын хэмжээ 4 хувьтай гэсэн санал орж ирсэн байна. Энэ саналаар бол ЖДҮ-дэд  олгох зээлийн хүүгийн хэмжээ 8 хувиас ихгүй байхаар байна. Энэхүү 8 хувийг бууруулах ямар боломж байна гэдгийг эргэж судална. Зээлийн үйлчлэх зардал, эрсдлийн зардлыг нарийн тооцож үзээд хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэгт  таарсан хүү бодох ёстой. Банкууд  санаачилгатай хандаж 5 хувиас доош бууруулах санал оруулж ирж байна. ЖДҮХС  олгож байгаа зээлийн гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн. Урьд жилүүдэд 3 хувийн санхүүжилтдээ багтан бүхий л үйл ажиллагаагаа явуулж байсан. ЖДҮХС  төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллага. Бид жижиг дунд үйдвэрийн хөгжлийн сангийн зардал, тооцоог нарийвчилж хийлгэж байна. 3 хувийн хүүг 2 хувь болгох чиглэлд өртөг зардлаа хямдруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид төслөө хүлээж авсны дараа зээл олгох банкуудтайгаа гэрээ хэлцлээ хийнэ. Ингэхээр зээлийн хувь хэмжээ тодорхой болно. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл олгох үйл ажиллагаа хэвийн, тогтоосон графикийн дагуу явагдаж байна гэлээ.

Previous Post

Б.Хурц нарын 8 хүнд холбогдох хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ

Next Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨГӨӨЖИЙН БООРЦОГНООС ТӨМӨР УТАС ГАРЧЭЭ

Next Post
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨГӨӨЖИЙН БООРЦОГНООС ТӨМӨР УТАС ГАРЧЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨГӨӨЖИЙН БООРЦОГНООС ТӨМӨР УТАС ГАРЧЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.