• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д амин дэмийн дутагдлыг жирэмсэн байхдаа нөхөх хэрэгтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-07
Ангилал: Бусад мэдээ, Зөвлөгөө, Нийгэм, Эрүүл мэнд
Д амин дэмийн дутагдлыг жирэмсэн байхдаа нөхөх хэрэгтэй

аянгол дүүргийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн амбулторын эмч Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Бага насны хүүхэд Д аминдэмийн зайлшгүй хэрэглэх шаардлагатай юу?

-Д аминдэм гэдэг нь хүүхдийн дархлаа яс, шүд болон тулгуур эрхтний бат бэх, эрүүл өсөж торниход дэм болох гол витамин болдог. Ер нь бол хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд 14 хоногтой байхад нь Д аминдэмээр дархлаажуулах ёстой. Д аминдэм хүний биед өөрөө үүсдэггүй. Гэтэл манай монгол улсад зургаа, долоо, наймдугаар сард өөрөөр хэлбэл зуны гурван сард нарнаас Д Амин дэм авах боломж л бий. Харин өвлийн улиралд нарнаас Д аминдэм авах боломж байдаггүй. Д аминдэм хүүхдийг дөнгөж төрөөд 14 хоногтойгоос эхлүүлэн уулгах зайлшгүй шаардлагатай байдаг. Тодруулан хэлбэл Д Амин дэм бага наснаас эхлэн аваагүй тохиолдолд аливаа өвчний үндэс суурь болох магадлал өндөр. Жишээлбэл рахит, шүдний цоорол, шүд оройтож цухуйх зэрэг олон муу үр дагавартай. Д аминдэмийн дутагдлаас шалтгаалан хүүхдэд маш олон төрлийн зовиур илэрдэг. Хүүхэд хөхөө хөхөж байхдаа, унтаж байхдаа хөлрөх,эмзэг мэдрэмтгий, цочромтгой, уйламтгай  гэх мэт шинж тэмдгээр илэрдэг.

-Д аминдэмийг ямар хоол хүнсний бүтээгдэхүүнээс авахад зохимжтой байдаг вэ?

-Д аминдэм  нь сүү, цагаан идээ, ааруул, тарагт маш бага зэрэг агуулагддаг. Харин далайн орнуудад Д аминдэм авах боломж өндөр байдаг. Яагаад гэвэл тэдгээр загасны мах нь Д аминдэмийн өндөр агууламжтай байх нь элбэг. Далайн орнуудын хоол хүнс, уур амьсгалаас шалтгаалан Д аминдэм авах боломжтой. Д аминдэмийг хоол тэжээлээр, витаминаар, нарны хэт ягаан туяанаас авах хэрэгтэй. Харин Монголд энэ боломж нөхцөл нь бүрдээгүй. Жишээлбэл өвөл утаатай, зун ердөө гуравхан сар байдаг. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдэдээ хоол хүнсээр дамжуулж Д аминдэм өгөх боломж бий. Д аминдэмийн агууламжтай загас, загасан бүтээгдэхүүн, өндөг, цагаан мөөг, сүү, тараг, цагаан идээ зэрэг зүйлсээс Д витаминыг маш бага хэмжээгээр тогтмол авахад илүүдэхгүй.

-Д аминдэм дутагдахын сул талыг эцэг, эхчүүдэд ойлгомжтой тайлбарлаж өгөөч?

-Монголын хүн амын 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байдаг гэсэн судалгаа бий. Төрөх гэж байгаа ээж өөрөө Д аминдэмийн дутагдалтай байвал, төрж буй хүүхэд нь хүртэл Д аминдэмийн дутагдалтай байдаг. Д аминдэмийн дутагдлыг ээжүүд жирэмсэн байхдаа л өөртөө нөхөх хэрэгтэй. Тэгсэн цагт л хүүхэд эрүүл төрнө гэсэн үг. Хэрвээ жирэмсэн байхдаа ээж Д аминдэмээ нөхөж чадаагүй бол хүүхдийг төрснөөс 14 хоногийн дараагаар Д аминдэмийн дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй. Дархлаажуулахдаа хамгийн эхэнд өрхийн эмчийн зааврын дагуу Д аминдэмийг хэрэглэнэ. Харин дур мэдэж нэмэлт бэлдмэл өгөх нь муу ур дагавартай. Тодруулахад улс бүрийн бэлдмэл өөр онцлог агууламжтай байдаг байна. Харин эцэг,эхчүүд энэ улсын энэ бэлдмэл сайн гэж дур мэдэж өгч болохгүй. Эмчийн заавар зөвлөгөөтэй, хяналтан дор бэлдмэлийг уулгах хэрэгтэй. Д аминдэмийн дутагдалд байгаа тохиолдолд эрүүл байх үндэс байхгүй. Тиймээс байнга дутагдлаа нөхөх шаардлагатай.

-Д аминдэмээр дутагдаж байгааг хэрхэн мэдэх вэ, илрэх шинж тэмдэг юу байдаг вэ?

-Д аминдэмийн дутагдалд орсноо мэдэхийн тулд өсвөр насныхан болон насанд хүрэгчид шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Одоогоор улсын төв лабораториуд тэрхүү шинжилгээг хийхгүй. Харин хувийн лабораториуд шинжилгээг хийж байгаа. Д аминдэмийг уух ёстой гээд уугаад л байвал ихсэх аюултай. Дутагдалд орсон тохиолдолд тодорхой хугацаанд бэлдмэлийг уух шаардлагатай. Харин бага насны хүүхдийн дутагдал тодорхой хэмжээнд илэрдэг. Дээр дурдсанчлан хөлрөх, эмзэг мэдрэмтгий болох зэргээр. Гэтэл хүүхэд томрох тусам илрэх шинж тэмдэг нь улам багасдаг.

-Ихэдсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Д аминдэм ихэдсэн үед хүүхдэд ерөнхийдөө хордлогын шинж тэмдэг илэрдэг. Тодруулбал, бөөлжих, суулгах, огих, ядрах, сульдах, хөлрөх гэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тэгэхээр хүүхдэд ерөөсөө л эмчийн хяналт дор нэмэлт бэлдмэлийг уулгах шаардлагатай гэдгийг анхаарах ёстой.

-Тэгвэл зуны гурван сард нэмэлт бэлдмэлгүйгээр хэрхэн Д аминдэмийг авах боломжтой вэ?

-Өмнө нь эмч мэргэжилтнүүд зуны саруудад нэмэлт бэлдмэлээр Д аминдэм авах шаардлагагүй гэж зөвлөдөг байсан. Харин одоо нэмэлт бэлдмэлийг зуны саруудад ч уух шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь өвлийн агаар орчны байдлаас болж. Өвөл утаатай, хүүхэд эрүүл цэвэр агаараар амьсгалах боломж хомс Д аминдэм авах боломж байхгүй. Харин зуны улиралд нарны хэт ягаан туяанаас бага зэргийн Д аминдэм авч түүн дээрээ нэмж бэлдмэл уух юм илүү үр дүнтэй. Гэхдээ зөвхөн эмчийн хяналт дор уух шаардлагатай.

Previous Post

Дэлхийн балетын түүхэнд МОНГОЛ ХҮҮ нэрээ мөнхөллөө

Next Post

Арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо

Next Post
Арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо

Арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.