• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-08-12
Ангилал: Нийгэм
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Office of Technical Assistance (OTA) буюу Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна. Ийнхүү хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж буй нь Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн бэхжүүлэхэд Хадгаламжийн даатгалын корпорацийн тууштай зорилт, хүчин чармайлтыг илэрхийлсэн үйл явдал боллоо.

▪️Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид 2026 оны хоёрдугаар сард Хадгаламжийн даатгалын корпорацийн урилгаар Монгол улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. “Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд талууд баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.”
▪️Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд корпораци нь санхүүгийн салбарын тогтвортой байдал, хадгаламжийн даатгалын сангийн зорилтот түвшинг тогтоох аргачлал, хураамжийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас тусламжийг үзүүлэх юм.
Энэхүү түншлэл нь Монгол улсын санхүүгийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал амжилтуудын нэг болсон бөгөөд Корпораци нь АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас шууд хэлбэрээр техникийн туслалцааг авч буй Евро-азийн бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллагуудын нэг болохын зэрэгцээ хадгаламжийн даатгалын чиглэлээр дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй Азийн цөөн улсын эгнээнд багтаж байна.
▪️Техникийн туслалцааны бодит хэмжээ нь мөнгөн дүнгээр 1,2 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд томоохон амжилт төдийгүй Монгол улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
▪️Корпорацийн зүгээс энэхүү чухал хамтын ажиллагаанд итгэл, дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж буй АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны алба, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох бүх оролцогч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
▪️Энэхүү түншлэл нь Хадгаламжийн даатгалын корпорацийн олон улсын хамтын ажиллагаанд гарч буй томоохон ахиц дэвшил бөгөөд Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо тэргүүлэх олон улсын байгууллагуудын түвшинд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэж байгаа хэрэг юм.

Previous Post

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Next Post

“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

Next Post
“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

"The MongolZ" багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.