• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.Амарсанаагийн эмнэлэг хуурамч баримтаар ЭМДС-аас 758 сая төгрөг авсан байх магадлалтай

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-30
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
Ж.Амарсанаагийн эмнэлэг хуурамч баримтаар ЭМДС-аас 758 сая төгрөг авсан байх магадлалтай

Даваа гарагт Эрүүл мэндийн яамны гадаа Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал болж, Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан тухай тэд мэдээлж, салбарын сайдыг огцруулж, мэргэжлийн хүнийг сайдаар томилох ёстой талаар хэлж байв.

Жагсаалд Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа “Бид Эрүүл мэндийн салбарыг сайжруулах, ирээдүйн үр хүүхдүүдээ аврахын төлөө жагсаж байна. Тус яаманд авлига, хээл хахуулийн асуудал тасрахаа байсан ба сайд сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлийн бус хүн байгаа учраас энэ асуудлыг бага дээр нь намдааж чадсангүй. Тиймээс мэргэжлийн сайдыг томилох хэрэгтэй” талаар хэлсэн юм.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 2018 оны 12 дугаар сарын байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамруулсан

Харин үүний хариуд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр сүрьеэ өвчинтэй холбоотой үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн.

Энэ үеэрээ тун ноцтой зүйлийг хэлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг сайшаасан Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хаппи Веритас оношилгооны төв 6324 хүнд тусламж үзүүлсэн гэх хуурамч баримтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 758 сая төгрөг авсан байх магадлалтай гэдгийг салбарын сайд нь мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Ж.Амарсанаа таны үйл ажиллагааны цаана улс төрийн ашиг сонирхол нуугдаж байдгийг баримтаар хэлье. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” эмнэлэг хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд элэгний вирүсийн шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 хүн нийт 6324 хүнд тусламж үзүүлсэн гэх хуурамч баримтаар эрүүл мэндийн даатгалын сангаас 758 сая төгрөг авсан байх магадлалтай” гэсэн юм.

Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэйг ЭМДЕГ-т мэдэгдсэн талаар салбарын сайд мэдэгдлийн үеэр дурдсан юм.

Салбарын сайдын хийсэн мэдэгдлээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх шаардлага үүсээд байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 2018 оны 12 дугаар сарын байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 18,8 тэрбум төгрөг, 2018 онд 19,8 тэрбум төгрөг зарцуулсан.

2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх,ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Previous Post

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 717 хүнээр нэмэгджээ

Next Post

АН-ын жагсаалыг ХХБ-аас санхүүжүүлж байгаа гэв үү?

Next Post
АН-ын жагсаалыг ХХБ-аас санхүүжүүлж байгаа гэв үү?

АН-ын жагсаалыг ХХБ-аас санхүүжүүлж байгаа гэв үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.