• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-29
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг “Номин холдинг” ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. Энэ дагуу /2019.05.29/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус газарт очиж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын захирагчийг очиход 15, 16 дугаар байрны иргэд, оршин суугчид байрныхаа гадаа суулт зарласан байдалтай хэд хонож байгаагаа хэлээд “Олон жилийн турш нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд өдөр шөнөгүй өөрсдийн хэмжээнд тэмцэж байна. Хувийн хэвшлийн монополь болсон компаниуд тодруулбал “Номин холдинг” ХХК бидний тайван амьдрах нөхцөл боломжийг алдагдуулж байна. Бид нар үүнийг яаж ч байсан хүлээн зөвшөөрөхгүй, хуучин хэвээр нь ногоон байгууламжаар нь авч үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гээд хотын Захирагчаас энэ асуудалд гарц, шийдэл гаргаж өгөхийг хүссэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Анхнаасаа энэ газрын барилга байшин барь гэж газар олгодог асуудал нь буруу байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, үл ойлголцох асуудал гарсан. Энэ асуудлыг бид хууль дүрмийн дагуу аль аль талыг харгалзан шийдвэрлэнэ. Гэхдээ яг энэ байршилд бол барилга байшин барих асуудал байхгүй. Хэрвээ барилга байшин барихаар болвол иргэд, оршин суугчдынхаа саналыг аваад аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор ерөнхий төлөвлөлтийн дагуу хууль дүрмийн дагуу цогцоор нь асуудлыг шийднэ. Тийм учраас та бүхэн энэ асуудалд санаа зоволтгүй тайван байж болно. Бид энэ асуудалд байнга анхаарал тавьж ажиллана. Харин хорооны иргэд та бүхэн энэ орчноо илүү ногоон байгууламж болгоход бүгд гар бие оролцоорой” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны иргэд болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай хамт тэр орчмын нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрах, хотын соёл гэдэг та бүхний хандлага, үйлдэл, оролцооноос л шалтгаална” гэж иргэдэд хэлсэн юм. Мөн тэрбээр тус хорооны Засаг даргад тухайн бүсэд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр орчин тойрныхоо цэвэрлэгээг хийлгэх, байрны гаднах тоглоомын талбай болон бусад зам талбайд ногоон байгууламж тарихыг үүрэг болгосон юм.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчид хотын Захирагчид өөрсдийг хүсэлтээ энэ үеэр уламжилсан. Тэд өөрсдөө санал санаачилга гарган, яг энэ маргаан үүсгээд байгаа газарт орчин үеийн шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зураг төсөл, төсөв, төлөвлөгөөг гаргаж, нийслэл, дүүрэг рүү албан ёсоор хандан тусламж дэмжлэг хүсэн хамтарч ажиллах саналтай байгаагаа гэдгээ хэлсэн юм. Иргэдийн энэхүү санал санаачилгыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ хотын Захирагч илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Previous Post

ДУУЧИН A COOL УЙЛААД ГУЙЖ БАЙНА

Next Post

Таксины жолооч нарт инээмсэглэх, үйлчлэгчид соёлтой үйлчлэх аргын техникийн сургалт явуулжээ

Next Post
Таксины жолооч нарт инээмсэглэх, үйлчлэгчид соёлтой үйлчлэх аргын техникийн сургалт явуулжээ

Таксины жолооч нарт инээмсэглэх, үйлчлэгчид соёлтой үйлчлэх аргын техникийн сургалт явуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-03
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-03
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +30 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-03
Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.