“Талын салхи-2026” мотоциклийн олон улсын наадамд оролцон цуваанд нэгдэж Төв талбайгаас хөдөлсөн иргэн “Ч” өчигдөр /2026.06.06/ 13:00 цагийн үед СХД-ийн 20-р хороо “22-ын товчоо пост” орчимд осолдож нас барсан. Монгол Улсын ерөнхийлөгч тэргүүлж гарсан тус цуваанд явж байсан иргэн осолдож нас барсан хэргийг “Цуваа Чингисийн талбайгаас 11:00 цагт хөдөлж, СХД-н 21-р хороо “Говь ресорт” амралтын газарт цуваа ямар нэгэн осолгүйгээр очсон. Бүртгэгдсэн осол нь цуваанд явж байгаад Архангай аймаг руу салдаг зам руу салж, эмээлт орчимд осолдсон байна” гэж ТЦА-наас мэдээлсэн.
Амь хохирсон иргэн “Ч” нь хувийн эзэмшлийн “МТ-09” маркийн улсын дугаартай мотоцикл жолоодож яваад “Баруун турууны даваа” гэх газарт замын зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн “Ч”-г хамт зорчиж явсан хүмүүс нь голдоо оруулан цуваа байдлаар явж байжээ. Харин ШТС-аас шатахуун авч хөдлөхдөө дундаа оруулж явсан байрлал өөрчлөгдөж хоорондоо 100-200 метрийн зайтай цуваа үүсгэн явах үед хашлага мөргөн осолдсон байна.










Сэтгэгдэл бичих