• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-05-19
Ангилал: Улс төр
Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?

Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Хотын дараагийн дарга хэн байх вэ гэдэг сэдэв олны анхаарлыг татаж буй энэ үед Б.Пүрэвдагва гэх нэрийг нийгмийн сүлжээнд дурдаж эхэлжээ.

Б.Пүрэвдагва гэж хэн бэ?

Цахим хуудсанд байршуулсан нээлттэй мэдээллүүдийг нэгтгэвэл тэрбээр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны VII Их хурлаар /2024.10.14/ түүнийг 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгож байжээ. Б.Пүрэвдагва нь тухайн үед Баянзүрх дүүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Тэрбээр 1990 онд төрсөн, Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Ньюкастлын Их Сургууль (Newcastle University)-д Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. МАН-д 2008 онд элсжээ.

БОЛОВСРОЛ:

  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
  • 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
  • 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

  • 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
  • 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
  • 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
  • 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Opendata.mn-д байршуулсан 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Нийт орлого: 81,492,000₮
  • Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 883,000,000₮
  • Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1
  • Тээврийн хэрэгсэл нийт дүн: 198,500,000₮
  • Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46
  • Мал, аж ахуй нийт дүн: 118,500,000₮
  • Газар нийт дүн: 10,000,000₮
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 86,000,000

Б.Пүрэвдагва 2021 онд Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байхдаа “…Цүнх баригч гэдэг их муухай нэр л дээ. Тэгэхдээ цүнх барьж туршлагаждаг тохиолдол байдаг. Олон шийдвэрүүдийг гаргахад тэр хүмүүсээс суралцах, том том процесст оролцох, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх, networking-оо тэлэх гээд олон давуу талууд байдаг.

Бид хийж байгаа төсөл хөтөлбөрүүдээрээ энэ хүмүүс чинь цүнх баригчид биш шүү. Харин залуучуудын хөгжлийн төлөө залуучуудын оролцоог хангах үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм байна шүү гэдгийг харуулахыг зорьдог. Мэдээж хүмүүсийн туслахаар ажиллаж дагаж явах нь залуучуудад нээлттэй. Үүнд маш их давуу тал байдаг шүү гэж хэлье” хэмээн хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: gogo.mn

 

Previous Post

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Next Post

Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

Next Post
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

2026-07-03
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхны хууль хүчин төгөлдөр болохоор боллоо

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхны хууль хүчин төгөлдөр болохоор боллоо

2026-07-03
Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ?

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ?

2026-07-03
Венесуэлд нуранги дор найман хоног болсон хүнийг аварчээ

Венесуэлд нуранги дор найман хоног болсон хүнийг аварчээ

2026-07-03
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-03
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

2026-07-03
Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй

Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй

2026-07-03
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

2026-07-03
Хувийн шалтгааны улмаас барилга мөргөсөн гэж мэдэгджээ

Хувийн шалтгааны улмаас барилга мөргөсөн гэж мэдэгджээ

2026-07-03
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

2026-07-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.