• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Мөнхтуяа: Сурагчдын үдийн хоолыг 10-хан минутад өгдөг. Хугацааг нь сунгах хэрэгтэй…

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-05-05
Ангилал: Боловсрол
Ц.Мөнхтуяа: Сурагчдын үдийн хоолыг 10-хан минутад өгдөг. Хугацааг нь сунгах хэрэгтэй…

Улсын Их Хурал(УИХ)-ын Өргөдлийн Байнгын Хорооны өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж, сурагчдын хоолыг шим тэжээлтэй, хүртээмжтэй байлгах талаар УИХ-ын гишүүд саналаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Сургуулийн орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг асуудлыг харьцангуй сайн ярилцаад, үүнтэй холбоотой ажлууд яваад байгаа. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн агуулгыг орхигдуулдаг. Тухайлбал хооллох зан үйл, дадал зуршил, сургуулийн соёлын асуудал бий. Сурагчдад хооллохоосоо өмнө гараа угаах, хооллох цаг, багшид хооллох цагийг гаргах нь дадал суулгахад маш чухал хүчин зүйл. Хүүхдээ эрүүл зөв хооллоход сургаснаар эрүүл иргэнтэй болно. Сайхан гал тогоонд, чанартай хоол хийлээ гээд зөв хооллох орчин нөхцөл, соёлыг нь дэмжиж өгөхгүйгээр эрүүл дадал бий болохгүй.

Нэмж хэлэхэд, манай Анагаахын сургуульд их завсарлагаа 20 минут байсан. Энэ хугацаанд үдийн хоол идэж амждаггүй, нэг ангиас нөгөө анги руугаа гүйхэд л завсарлагаа дуусчихдаг байсан тул их завсарлагын цагийг 40 минут болгож сунгасан. Үр дүнд нь багш нарын ажлын байрны сэтгэл ханамж дээшилж, оюутнуудын үдийн хоолны хамрагдалт сайжирсан. Сургуулийн өөрийн менежментийн асуудал учраас энэ мэтчилэн зохицуулах боломж бий.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Сургуулиуд дээр очиход хоол өгөх нь ачааллыг нэмэгдүүлдэг талаар ярьдаг. “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд аяга таваг, халбага сэрээ, тэдгээрийг угаах ариутгах асуудлыг ч ажлын хэсэг анхаарах хэрэгтэй. Бэнто гэж хэлдэг савласан хоолыг үйлдвэрлэж, түгээдэг байх боломжийг ажлын хэсэг судлаасай гэсэн санал хэлье. Савласан хоол тараахад цаг нэг их орохгүй. О.Саранчулуун гишүүний хэлж байгаа шиг менежментээ хийгээд, хоолны завсарлагыг 20 минут болгохыг сургуулиуд анхаарч үзээсэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Сургуулийн орчинд тогооч нар байгаа материалаараа хамгийн чанартай хоол хийхийг хичээдэг. Гэтэл хоол хийх, материал түүхий эд нь ямар ирж байгаа вэ гэдэгт анхаарна. Тоотой хэдэн компаниас ав гээд дээрээс дарамталдаг асуудлыг таслан зогсооно. Үдийн хоолыг 10-хан минутад өгдөг. 40-50 хүүхэд шаагилдаад ангийнх нь багш хичээл орсон ч биш, ороогүй ч биш замбараагүй байдал үүсдэг. Үдийн хоолны цагийг нэмэх хэрэгтэй. Мөн чанарт анхаарчихвал түгээлтийн хоол нь илүү дээр. Багш аягалаад явахаар хэцүү. Хичээлээ заах уу, хоол аягалах уу болдог.


Гишүүд саналаа хэлж дууссанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргалаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар болов.

Мэдээллийн эх сурвалж: ikon.mn

Previous Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Next Post

Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно

Next Post
Цаг агаарын мэдээ

Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.