• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-28
Ангилал: Улс төр
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжсэн байна. Тэгвэл НИТХ-ын дарга асан А.Баяр уг шийдвэрийг хууль бус хэмээн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нэгдүгээрт, миний бие яагаад НИТХ-ыг хуралдуулахгүй байсан шалтгаанаа тайлбарлая. Надад Туулын хурдны замтай холбоотой олон шахалт ирсэн. Туулын хурдны замыг дэмжиж, хэлэлцүүлж тогтоол гарга болон тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэж шаардсан. Ийм боломж байхгүй шүү дээ. Өнөөдөр иргэд уг бүтээн байгуулалт байгальд сөрөг нөлөөтэй юу зэрэг олон зүйлийг мэдэхийг хүсэж байна. Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг бол НИТХ бол иргэдийнхээ талд байх ёстой гэдэг зарчим дээр зогссон. Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл явган хүний зам байдаг. Энд автозам тавих ёсгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө хүч түрэн, хууль бус хуралдааныг зохион байгуулсан. Энэ хуралдаан бол хууль бус гэдгийг тодотгоё. Гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэдгийг мөн хэлье.  НИТХ хэвлэл мэдээллийн байгууллагуудад 13.2 тэрбум хэвлэлд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ бол өрөөсгөл мэдээлэл тараасан. Цагдаа, хууль, шүүх зэрэг 33 байгууллагад олгосон санхүүжилтийг өөрөөр мэдээлсэн. Хууль зүйн сайд байсан хүн ийм мэдээлэл хийж байна. Өнөөдөр миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна. Тус ажлын хэсэг нь нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүдийн бүх мөнгөн дүн, шалгарсан компани зэргийг иргэдэд нээлттэй болгох зорилготой юм. Улмаар холбогдох байгууллагуудад дүгнэлт хүргэнэ. Нялуунаас шулуун нь дээр. Монгол улс хэдэн хэрүүлч нөхдийн бай боллоо. Тэр ийм юм хулгайлсан гэж нэгнээ гүтгэн харлуулдаг, хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулгатай болчихлоо. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэлээ.

Previous Post

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Next Post

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Next Post
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.