• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Трамп АНУ-ыг НАТО-гоос гаргана гэж сүрдүүлэв

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-02
Ангилал: Дэлхий
Д.Трамп АНУ-ыг НАТО-гоос гаргана гэж сүрдүүлэв

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Reuters/. Ирантай хийж буй дайныг тун удахгүй дуусгаж магадгүй, гэхдээ шаардлагатай бол “оновчтой цохилт” буюу “тодорхой байг” чиглэсэн цөөн тооны цохилт өгөх хувилбарыг хэвээр үлдээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандаж үг хэлэхийнхээ өмнө “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Трамп мөн АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн 21:00 цагт хэлэх үгэндээ АНУ-ыг НАТО-гоос гаргах боломжийг хэлэлцэж байгааг мэдэгдэнэ гэдгийг хэлжээ. Тэрбээр Ирантай хийж буй дайнд НАТО-гийн холбоотнууд АНУ-ыг хангалттай дэмжихгүй байна гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд цохилт өгч эхэлснээр Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан бөгөөд үүний улмаас олон мянган хүн амь үрэгдээд байна. Ираны талаас хариу цохилт өгч, Израил руу, мөн АНУ-ын цэргийн баазууд, Булангийн орнууд руу довтолсноос гадна Ливанд байлдааны шинэ фронт үүсээд байгаа юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон Олон улсын эрчим хүчний агентлаг уг дайныг дэлхийн эдийн засагт “үлэмж хэмжээний, маш тэгш бус” сөрөг нөлөө үзүүлж байгааг лхагва гарагт анхааруулжээ. Түүнчлэн эдгээр байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж, дайнд хамгийн их өртсөн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн байна.

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд үүсэх саатал энэ сард өмнөх сарынхаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь дайныг нэн даруй зогсоох шаардлагатайг сануулж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Previous Post

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ

Next Post

Индонез улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Next Post
Индонез улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Индонез улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.