• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэлд ОРУУЛАХГҮЙ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-15
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Хууль
Өнөөдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэлд ОРУУЛАХГҮЙ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэллээ. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм. Түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад буй.

-Худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн-

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Мөн шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна. Үүнд түүхий нүүрс худалдаж байсан иргэд, ААН хамтран ажиллах юм.

-Нэг өрхөд 2-6 тонн түлш худалдана-

Хүйтний цагт сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсгэхгүйн тулд их хэмжээгээр нь борлуулахгүй. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга “Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна” гэлээ. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана.

-Хулгайн 16 замд явуулын пост ажиллана-

Улаанбаатар хотод нүүрс оруулж ирдэг албан ёсны гурван товчоо байдаг нь Эмээлт, Баруун туруун, Өлзийтөд ажилладаг бол Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг. Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулахаар болсон юм. Үүний дээр хулгайн гэх 16 замд явуулын пост ажиллуулахаар болжээ. Мөн гэр хорооллын өрхүүдэд шалгалт хийж, түүхий нүүрс нөөцөлсөн өрхүүдэд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох байгууллагуудад даалгасан билээ.

-Түүхий нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн бол хүлээлгэх хариуцлага-

Нийслэл хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа явуулах Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулсан. Энэхүү нэгж нь Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж,

Arslan.mn

  • Агаарын тухай хуулийн 16 зүйл;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт,
  • Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл;
  • Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй /3,000,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Previous Post

Д.БУДЗААН: Хүүхэддээ цаг гаргах нь аливаа гэмт хэргийн хохирогч, хэрэгтэн болгохгүй байх ШИЛДЭГ АРГА

Next Post

С.Зориг агсны хэргийг хянах Түр хороо хаалттай хуралдав

Next Post
С.Зориг агсны хэргийг хянах Түр хороо хаалттай хуралдав

С.Зориг агсны хэргийг хянах Түр хороо хаалттай хуралдав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.