• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ой, хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-24
Ангилал: Нийгэм
Ой, хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хурцдаж, гуравдугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад түймрийн дуудлага бүртгэгдэн, холбогдох албаны байгууллагууд шуурхай ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэх газарт гарсан ой, хээрийн түймрийн дуудлагыг 13:20 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллажээ. Унтраах ажиллагаанд сумын мод бэлтгэлийн 18 хүн, 3 автомашин, 2 трактортой оролцож, 22:26 цагт түймрийг цурамд оруулсан байна. Одоогоор цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатжээ.

Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн 1 дүгээр багийн “Баянгол” гэх газарт гарсан хээрийн түймрийн дуудлагыг 15:00 цагт хүлээн авч, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги болон Түргэн багийнхан ажиллаж, тухайн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

Харин Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн “Дэнж” гэх газарт, “Дөргөн” нуурын арал дээр хулс, зэгс шатаж буй тухай дуудлагыг 17:30 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар анги, Дөргөн, Чандмань сумдын мэргэжлийн анги, цагдаагийн байгууллага болон орон нутгийн иргэд хамтран ажиллаж байна. Түймрийн голомтод нийт 95 хүн, 15 автомашинтайгаар унтраах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Онцгой байдлын байгууллагаас хаврын хуурайшилт нэмэгдэж буй энэ үед ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгааг анхааруулж, иргэдийг ил задгай гал түлэхгүй байх, тамхи, үнс нурмыг ил хаяхгүй байх, байгальд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг уриаллаа.

Previous Post

П.Хишигбаярыг гэрчийн хамгаалалтад авна: “Гэрэгэ тауэр”-ын 14 давхартай холбоотой маргаан даамжирч байна

Next Post

Алт, мөнгөний үнэ унажээ

Next Post
Алт, мөнгөний үнэ унажээ

Алт, мөнгөний үнэ унажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.