• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-23
Ангилал: Дэлхий, Нийгэм, Эрүүл мэнд
Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн дауны өдөр” болгон тунхагласан. Энэхүү өдөр нь дауны хам шинжийн талаарх зөв ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулах, аз жаргалтай, утга учиртай амьдрах боломжийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг уриалдгаараа онцлог юм.

Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил суралцах, найз нөхөдтэй болох, хөдөлмөр эрхлэх, амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргах бүрэн боломжтой. Энэ нь тэднийг нийгмийн идэвхтэй, бүтээлч гишүүн байх боломжтойг харуулж байна.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14,609 хүүхэд байгаагаас 0–18 насны 663 хүүхэд дауны синдромтой бөгөөд энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4.5 хувийг эзэлж байна. Иймд энэ бүлгийн иргэдэд чиглэсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.

Дауны хам шинж нь 21 дүгээр хромосом гуравласан байдлаар илэрдэг онцлогтой тул гуравдугаар сарын 21-ний өдрийг бэлгэдлийн утгаар сонгон тэмдэглэдэг. Өнөөдөр уг өдрийг дэлхийн 60 гаруй улс орон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дауны хам шинж нь өвчин бус бөгөөд ийм онцлогтой хүмүүс ихэвчлэн найрсаг, дулаан сэтгэлтэй, бусдад эерэг энерги түгээдэг гэдгээрээ онцлог. Тэднийг өөрсдийн сонирхол, чадварт нь тулгуурлан хөгжүүлэхэд амжилт гаргах бүрэн боломжтой байдаг.

Гэсэн хэдий ч гадаад төрх байдлаар нь ялгаварлан гадуурхах, цэрвэх хандлага нийгэмд байсаар байна. Иймд энэ өдрийг тохиолдуулан хүмүүс өөр өөр өнгийн оймс, тод хувцас өмсөж “бид бүгд адилхан” гэсэн санааг илэрхийлдэг уламжлал дэлхий даяар түгээмэл болжээ.

Сэтгэл өнгөгүй ч ертөнцийг гэрэлтүүлэх хүчтэй. Тиймээс ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүн бүрийг тэгш эрхтэйгээр хүндэтгэх нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Previous Post

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

Next Post

Алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдийг донтуулах цахим дээрэлхэлтэд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

2026-10-20
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-20
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт ялимгүй цас орно

2026-10-20
Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.