• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Пүрэвдэлгэр: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У бусдыг сүрдүүлж 50 сая, мөн сэтгүүлч Б нь 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-20
Ангилал: Нийгэм
Г.Пүрэвдэлгэр: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У бусдыг сүрдүүлж 50 сая, мөн сэтгүүлч Б нь 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр сэтгүүлч нартай холбоотой шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У бусдын хувийн эмзэг мэдээллийг нийтэлнэ хэмээн заналхийлж 50 сая төгрөг авсан, мөн сэтгүүлч Б ижил байдлаар 30 сая төгрөг авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон” гэж мэдэгдэв.

Цагдаагийн байгууллагад иргэн Д-ээс 2026 оны хоёрдугаар сарын 13-нд дээрх гомдол ирүүлсэн бөгөөд шалгалтаар уг үйлдэл нотлогдсон гэж мэдээлэв. Мөн өөр нэг сэтгүүлч ижил бичлэгийг ашиглан мөнгө шаардсан байж болзошгүй нөхцөл илэрсэн байна.

Түүнчлэн иргэн Ж-ээс 2026 оны гуравдугаар сард гаргасан гомдлын дагуу сэтгүүлч Б-д холбогдох хэрэг мөн шалгагдаж байгаа бөгөөд 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэжээ.

Цагдаагийн байгууллагаас өчигдөр холбогдох сэтгүүлчдээс мэдүүлэг авах ажиллагаа явуулах үед “хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа” гэх асуудал гарсан талаар дурдсан байна. Мөн энэ ажиллагаа нь өмнө нь цахим орчинд тархсан “төрийн байгууллагад зүй бус үйлдэл гаргасан” гэх бичлэгтэй ямар ч хамааралгүй гэдгийг онцлов.

Шалгалтын үеэр сэтгүүлч Б-ын биеийн байдал муудсан тул яаралтай тусламж дуудаж, улмаар Хоёрдугаар төв эмнэлэгт хүргэж үзүүлсэн байна. Одоогоор түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой дүгнэлт гараагүй байна.

Мөн “Нэгүүн.мн” сайтын тоног төхөөрөмжийг хураасан талаар “хэрэгт холбогдох нотлох баримтыг устгах, дамжуулахаас сэргийлэх зорилгоор хураан авсан” гэж тайлбарлав.


Харин “Нэгүүн.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргал дээрх мэдээллийг няцааж, өөр байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Намайг гурван жилийн турш шалгаж, хэлмэгдүүлэх гэж оролдож байна. 30, 50 сая төгрөг авсан зүйл огт болоогүй. UBCab-аар 30 сая төгрөг шилжүүлэхийг оролдсон ч би аваагүй” хэмээн мэдэгдэв.

Мөн “Хэн нэгэн таксигаар мөнгө илгээснийг нотлох баримт болгож, хүнийг хэрэгт холбодог байж болохгүй гэсэн ойлголт нийгэмд төрж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.


Одоогоор уг хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан эцсийн шийдвэр гараагүй гэдгийг онцолж байна.

Previous Post

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэв

Next Post

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

Next Post
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.