• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-19
Ангилал: Тод мэдээ
Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Сургалтын нээлтэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд оролцож, хорооны түвшинд иргэн төвтэй хөгжлийн хандлагыг төлөвшүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ нийслэлийн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, хотын хөгжлийн чиг хандлага, төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах арга зам, захиргааны шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, найруулга зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй, үйлчилгээний стандарт, судалгааны арга зүй, цагийн менежмент, хүний эрх, жендерийн тэгш байдал, мөн хиймэл оюуныг албан хэрэгцээнд ашиглах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож буй.

Түүнчлэн оролцогчид хорооны түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит арга замын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ сайн туршлагаа хуваалцан, бие биеэсээ харилцан суралцаж, бодит жишээнд тулгуурласан мэдлэг, практик ур чадвараа нэмэгдүүлж буйгаараа онцлогтой.

Энэхүү сургалтыг салбар бүрийн мэдлэг, туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байна. Тухайлбал “Монгол Улсын хөгжлийн бодлого болон хотын хөгжлийн ирээдүйн чиг хандлага” сэдэвт сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ТЗУГ-ын дарга Ү.Ганболд, “Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” сэдэвт сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа болон нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, “Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа нар тус тус удирдан явуулж байгаа бөгөөд сургагч багш нар нь бодит кейс, арга зүйн туршлагаа хуваалцан, оролцогчдод ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой мэдлэг, ур чадварыг олгож байна.

204 хорооны зохион байгуулагчдад зориулсан уг сургалт 2026 оны гуравдугаар сарын 18–19, 25–26, дөрөвдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд гурван ээлжээр Засаг захиргааны V байранд байрлах нийслэлийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд явагдах бөгөөд хоёр өдрийн хичээлийг бүрэн дүүрэн дуусгасан, ирцийн шаардлага хангасан оролцогчдод сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ олгох ба “Шилдэг 10 оролцогч” шалгаруулна.

Previous Post

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Next Post

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна

Next Post
“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.