• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-19
Ангилал: Улс төр, Хууль
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 2422 хүн холбогдсон байх ба үүний 4.4 хувийг 13-17 насны, 50.4 хувийг 18-25 насны, 35.8 хувийг 26-35 насны, 9.2 хувийг 36-аас дээш насны хүн тус тус эзэлж байна. Үүний зэрэгцээ энэ төрлийн зөрчил 2017-2025 онд нийт 2018 зөрчил бүртгэгдэж,  үүнд 1976 хүн холбогдсон бол үүний 20,9 хувийг 13-17 насны, 50,6 хувийг 18-25 насны, 21,6 хувийг 18-35 насны хүүхэд залуус, 6.8 хувийг 36-аас дээш насны иргэд эзэлжээ. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай мансууруулах бодисыг үйлдвэрлэх аргачлалыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч дотооддоо хууль бусаар боловсруулж, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Гэтэл манай улсын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой зохицуулсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа гэлээ. Тодруулбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулах нь тодорхой бус байгааг анхаарч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн холбогдох байгууллага бүртгэлийн үндсэн дээр төрийн хяналт дор явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 онд боловсруулахаар тусгасан байна. Нөгөө талаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэмжээ, үйлдлийн хор уршиг болон бусад обьектив талыг харгалзан зөрчил, гэмт хэргийн шинжийг тодорхой тогтоож, хүлээлгэх хариуцлага, ял шийтгэлийн бодлогыг ялгамжтай болгох шаардлага үүсжээ. Иймд хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Юуны өмнө Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, бодисын ангилалтай байх, тус жагсаалт, ангиллыг Засгийн газар батлахаар, ангиллыг хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй бодис гэсэн 3 ангилалтай байхаар, мөн угтвар бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалттай байхаар, шинэ төрлийн бодис гарч ирсэн тохиолдолд тус бодисыг жагсаалт, ангилалд нэн даруй оруулах арга хэмжээ авах, жагсаалт, ангиллыг жил тутам шинэчилж байхаар заажээ. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг Засгийн газраас батлах, эдгээр ургамлыг устгах арга хэмжээ, түүнд оролцох шаардлагатай төрийн байгууллагуудаас авах арга хэмжээ авах бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Үүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, түүний төрөл, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн санд оруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл оруулах, хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрхэн авах зэргийг тодорхой болгожээ. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлэв

Previous Post

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Next Post

Өнөөдөр 2026.03.19 УИХ-ын чуулганд Ерөнхий сайд засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлаа танилцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Салбарын бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлж, экспортын шинэ боломжийг нээнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Салбарын бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлж, экспортын шинэ боломжийг нээнэ

2026-04-05
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-05
Усан доогуур өндөр хурдны галт тэрэгний туннель барьжээ

Усан доогуур өндөр хурдны галт тэрэгний туннель барьжээ

2026-04-05
LEGO компани дэлхийн хөлбөмбөгийн одуудын дүр бүхий шинэ цуврал бүтээгдэхүүнээ танилцууллаа

LEGO компани дэлхийн хөлбөмбөгийн одуудын дүр бүхий шинэ цуврал бүтээгдэхүүнээ танилцууллаа

2026-04-05
Куба улсад өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлжээ

Куба улсад өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлжээ

2026-04-05
Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд  өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд өөрчлөлт орлоо

2026-04-05
2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026-04-05
Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

2026-04-05
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргана

Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

2026-04-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.