• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-12
Ангилал: Дэлхий
Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

Volkswagen Group дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэж, ашиг буурч буйтай холбоотойгоор 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Oliver Blume хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа “Volkswagen Group 2030 он гэхэд Герман дахь салбаруудаасаа нийт 50 мянга орчим ажлын байрыг цомхотгоно” хэмээн дурдсаныг компанийн жилийн тайланд тусгажээ.

Автомашины үйлдвэрлэлээр Европтоо тэргүүлэгч тус компани жилд 15 тэрбум еврогийн зардал хэмнэх зорилготой бүтцийн өөрчлөлтийн хүрээнд голчлон Volkswagen брэндийн үйлдвэрүүдэд 35 мянган ажлын байрыг цомхотгох асуудлаар 2024 оны сүүлчээр үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцоонд хүрсэн байна. Мөн гүйцэтгэх захирал О.Блюмийн мэдээлснээр, цомхотголд тансаг зэрэглэлийн Audi, Porsche брэндүүд болон программ хангамжийн Cariad охин компани хамрагдах аж.

Volkswagen компанийн хувьд сүүлийн жилүүдэд Европын зах зээл дэх автомашины эрэлт саарсан, цахилгаан автомашины технологид хийж буй хөрөнгө оруулалт нэмэгдсэн, мөн Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан зэрэг хэд хэдэн сорилттой тулгараад байгаа юм. Өмнө нь Хятадын зах зээлд тэргүүлэгчдийн нэг байсан тус компани сүүлийн үед BYD, Geely зэрэг дотоодын үйлдвэрлэгчдэд зах зээлийн байр сууриа алдах болсон байна.

Компанийн татварын дараах ашиг өнгөрсөн онд 44 орчим хувиар буурч, 6.9 тэрбум евро болсон нь 2016 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.

Дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, түүхий эд болон эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлын нөлөөгөөр Volkswagen компани 2026 онд цэвэр ашгийн хэмжээг 4–5.5 хувийн түвшинд байна гэж таамаглаж байна.

Previous Post

Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

Next Post

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Next Post
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-01
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.