• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-10
Ангилал: Дэлхий
БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Xinhua/. Хятадын төрийн эрх барих дээд байгууллага болох 14 дэх удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) IV чуулганы хоёрдугаар бүгд хурал өчигдөр буюу даваа гарагт болж, БХАТИХ-ын Байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцүүлжээ.

Уг хуралд Ши Жиньпин, Ли Чян, Ван Хунин, Цай Чи, Дин Сюэшян, Ли Ши, Хань Жөн зэрэг нам, төр засгийн удирдагчид оролцсон байна.

Хурлын үеэр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи Байнгын хорооны ажлын тайланг танилцуулахдаа, өнгөрсөн онд ажлын олон чиглэлд шинэ ахиц гарсныг тэмдэглээд, БХАТИХ-ын Байнгын хороо нь Хятадын онцлогтой социалист эрх зүйт тогтолцоог боловсронгуй болгох, мөн хууль дээдлэх зарчимд тулгуурласан социалист улсыг илүү өндөр түвшинд байгуулах чиглэлд хүчин чармайлт гаргасныг дурджээ. Мөн 15 дугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, өндөр бүтээмжтэй ажиллахаа мэдэгдээд, энэ онд хэрэгжүүлэх гол зорилт, чиглэлүүдийг танилцуулсан байна. 

Ардын дээд шүүхийн дарга Жан Жунь байгууллагынхаа тайланг танилцуулахдаа, өнгөрсөн онд Хятадын шинэчлэлийг урагшлуулахын тулд шүүхийн үйлчилгээг өндөр чанартай үзүүлэхэд анхаарч ажилласныг дурдаад, 2026 онд Хятадын шүүх байгууллагууд нийгмийн шударга ёсыг хамгаалан дэмжихэд илүү их анхаарал хандуулж, мөн шүүхийн үйлчилгээг чанартай үзүүлэх, 15 дугаар таван жилийг амжилттай эхлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чангатгана гэдгийг мэдэгдсэн байна.

Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ин Юн прокурорын байгууллага өнгөрсөн онд хэрэг бүрийг үр дүнтэй, шуурхай шийдвэрлэж, ажилдаа шинэ амжилт гаргасныг дурдав. 2026 онд прокурорын байгууллагууд нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг хамгаалах, дэмжих чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлж, хууль сахиулах төрийн үүргээ гүйцэтгэх болно гэж тэрбээр хэлжээ.

Даваа гаргийн хурлаар БХАТИХ-ын Байнгын хорооны хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар хийсэн ажлын тайлан, зарим хууль, шийдвэрийн талаарх санал дүгнэлтийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна.

Previous Post

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

Next Post

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Next Post
Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.