• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2026-03-10
Ангилал: Бусад мэдээ
Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

Улс төрийн намууд 2025 оны дөрөвдүгээр улирлын хандиваа танилцуулжээ. Улс төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтыг дагуу Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны дөрөвдүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бөгөөд үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж тайлагнасан байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсандаа нийтэлж, ил тод нээлттэй байлгана гэж заасны дагуу тус Хорооны цахим хуудас m-election.mn вэб сайтад байршуулж, ил тод нээлттэй мэдээлсэн байна. Улс төрийн намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор СЕХ-нд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа тус хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар мөн хуульчилсан.

Харин санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай.

Энэ талаар СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа өмнө нь мэдээлэл өгөхдөө “Ихэнх намуудын үйл ажиллагаа нь сонгуулийн үед идэвхждэг байдал ажиглагддаг. Энэ хуулийн хэрэгжилтээр намууд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд байнга таниулж, улс төрийн боловсролыг олгох ажлыг хэрэгжүүлж, гишүүд, дэмжигчид болон олон нийтэд, нийгмийн бүлгүүдэд ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг тайлбарлаж таниулах ажлыг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтийн улс төр, сонгуулийн боловсролын талаарх ойлголтууд нэмэгдэх, намын дотоод ардчилал бүрэн хэрэгжин, бодлогын нам болж төлөвших ач холбогдолтой гэж харж байна.  

Хариуцлагын тухайд гэвэл Улс төрийн намын тухай хуульд хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй, Намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан тодорхой томъёоллоор тооцож 2024 оны есдүгээр сард улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлсэн. Ингэхдээ нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан долоон нам, эвсэлд нийт 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох дээд хэмжээг тогтоосон. Намд төрөөс санхүүжилт олгохдоо шаардлага хангасан буюу нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намын тухайн жилийн санхүүгийн тайланг хянаж, дүгнэж, мөн тайланд тусгагдсан дөрвөн төрлийн орлогын хэмжээнд үндэслэх хуулийн зохицуулалттай. Санхүүгийн тайлангийн хяналтыг дээр дурдсаны дагуу гурван үе шаттай хянаж, дүгнэлт гаргасны дараа хяналтын ажлын дүгнэлтүүдэд үндэслэж, СЕХ төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоодог. Эдгээр зохицуулалтаас хамаараад намуудын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хяналтын ажлын дүгнэлтэд тулгуурлаад, дөрвөн төрлийн орлогын нийлбэрт үндэслэж, улс төрийн нам, эвсэлд 2025 онд төрөөс олгох нийт санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөг болж буурсан” гэдгийг хэлж байв. 

648468975_1229247536046021_6023155640989206847_n
649039590_1229247416046033_3670184476050360991_n
648468975_1229247536046021_6023155640989206847_n
  • МАН-310,149,000 төгрөг /иргэнээс/
  • АН-204,165,800 төгрөг /иргэнээс/
  • Монголын ногоон нам-134,850,00 төгрөг /иргэнээс/
  • ИЗНН-66,360,000 төгрөг /иргэнээс /
  • Монголын социал демократ нам-4,902,000 төгрөг /иргэнээс/
  • Монголын үндэсний ардчилсан нам-35,640,000төгрөг /мөнгөн бус-7,993,000 төгрөг/
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-310,000 төгрөг /иргэнээс/
  • Их нам-21,500,000 төгрөг /мөнгөн бус-16,890,000/
  • Хөгжлийн хөтөлбөр нам-700,000 төгрөг /иргэнээс/
  • ХҮН нам-114,708,000 төгрөг /иргэнээс/

139,960,000 төгрөг /хуулийн этгээдээс/

27,500,000 төгрөг /хуулийн этгээдээс мөнгөн бус/

  • Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам-100,000 төгрөг /иргэнээс/
  • Ард түмний олонхийн засаглал нам-5,200,000 төгрөг /иргэнээс/

1,300,000 төгрөг /мөнгөн бус/

  • Шинэ нам-128,000,000 төгрөг /иргэнээс/

6,500,000 төгрөг /мөнгөн бус/

  • Иргэдийн оролцооны нэгдэл нам-558,000 төгрөг /иргэнээс/
Previous Post

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

Next Post

Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Next Post
Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.