• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-10
Ангилал: Хууль
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Орчин үеийн эрх зүйн онол, философийн хамгийн нөлөө бүхий академик бүтээл гэгддэг АНУ-ын Йелийн их сургуулийн профессор Скотт Ж.Шапирогийн “Legality” ном монгол хэлнээ гарлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы санаачилгаар “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хуульт ёс” нэрээр хэвлэгдсэн номын нээлт өнөөдөр (2026.03.09) Шихихутуг их сургуулийн номын санд болов. Номыг орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар тус сургуулийн “Дэлхийн оюуны өвийг Монголд” санаачилгын цувралд багтаан хэрэгжүүлжээ.

“Хуульт ёс”-ны редактороор ажилласан, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан 2011 онд хэвлэгдсэн уг номын философи, онолын үзэл баримтлал, хууль зүйн уламжлалт тайлбартай сөргөлдүүлэн тавьсан “нийтийн төлөвлөгөө”-ний онол (Planning Theory of Law)-ын талаар тодорхойлон дурдаж, хэвлэгдсэн даруйдаа АНУ-д төдийгүй дэлхий дахинд шуугиан тарьсан энэ бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, Монголын хуульчид, олон нийтийн хүртээл болгох саналыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хэрхэн тавьсан зэрэг сонирхолтой дурсамж хүүрнэв. Тэрбээр, философич, профессор Скотт Ж.Шапиро энэ бүтээлээ 10 жил туурвисан бол монгол хэлнээ орчуулж, ариутган шүүх ажил үндсэндээ хоёр жил үргэлжилсэн гэдгийг танилцуулж, хуулийн позитивизмыг үндэслэгч Жон Остиний “санкцын онол”-ыг шүүмжилж, Херберт Л.А.Хартын “хүлээн зөвшөөрөх дүрэм” (rule of recognition)-ийг гүнзгийрүүлэн авч үзсэн бүтээлээ Скотт Ж.Шапиро эрх зүй бол шударга ёс, ёс суртахууны нэгдэл хэмээн үздэг Рональд Дворкины онолтой эсрэгцүүлсэн цогц хэлэлцүүлэг хэлбэрээр туурвисан нь онцгой содон болохыг тайлбарлан ярив.

Эрх зүйн философийн энэхүү гүн гүнзгий судалгааны бүтээлийг монгол хэлнээ хуульч, орчуулагч С.Энх-Амгалан орчуулсан бөгөөд тэрбээр, номын бүтэц, бүлгүүдийн уялдаа, нэр томьёоны утга, оноолтын талаар товч тайлбарлаж, “Хуульт ёс” бол нэг хүний үзэл баримтлал бус эрх зүй, философийн үе үеийн онолын маргаануудын тухай ном учир өргөн дэлгэр агуулгатай гэдгийг онцолсон юм. Тэрбээр энэ номыг судлах ажлыг 2020 оноос эхэлсэн гээд, хууль эрх зүйн салбарын эрдэмтэн, судлаач нар, багш оюутнууд төдийгүй хууль тогтоогч, төсөл бичигчдэд нэн хэрэгцээтэй энэ бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, монгол уншигчдын хүртээл болгож байгаа нь ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Номын нээлтэнд оролцсон Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Скотт Ж.Шапирогийн энэхүү бүтээл Монголын орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж, хууль тогтоогч, энэ салбарын мэргэжилтэн судлаач нар практик зөвлөмж, гарын авлага болохуйц томоохон туурвилыг Монголын уншигчдын хүртээл болгож буй бүх хүмүүст баяр хүргэж, талархал дэвшүүллээ.

Монгол хэлнээ шинээр “мэндэлсэн” номынхоо нээлтэнд профессор Скотт Ж.Шапиро видео мэндчилгээ ирүүлж, Монголын уншигчдад талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Legality” бүтээлийнхээ тухай товч танилцуулж, хуульч, эрдэмтэн судлаачид, оюутан, багш нарын эрх зүйн онол, судалгааны суурь сурвалжийн нэг болж, ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ

Next Post

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Next Post
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

2026-10-21
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-10-21
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2026-10-21
Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-10-20
Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2026-10-20
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

2026-10-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.