• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-10
Ангилал: Хууль
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд гурван настай охиныг ээж нь дэлгүүр яваад ирэх хооронд хамтран амьдрагч нь зодож хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, шөнийн 03:00 цагт 3 настай хүүхэд зодуулсан байдалтай маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүүхэд өвчнөө даалгүй 21-ний өдрийн 11:00 цагт амьсгал хураасан аж. Эмнэлгийн байгууллагад хүүхдийг тархиндаа хүнд гэмтэл авсан, элэг бяцралттай хэмээн оношилсон байна. Уг хэргийн шүүх хурлын тоймыг хүргэе.

Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө бага насны хохирогч С-г цохиж зодон амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 02 дугаарын сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явуулахаар тогтоож товыг шүүх хуралдааны оролцогчдод мэдэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд О нь шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй, харин улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хүүхдийн эх О-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир улсын яллагч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан тул хүүхдийн эх О буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Шүүх шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.

Previous Post

Долоо хоногийн хугацаанд нийслэлд гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ

Next Post

Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

Next Post
Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.