• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-07
Ангилал: Дэлхий, Улс төр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Норвегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдсан норвегийн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгаатай талууд санал нэгдлээ. Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Норвег болон Нордикийн орнуудын зах зээлд нийлүүлэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж байгааг онцоллоо.

Иргэд хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолж, түүх, соёлын хамтарсан судалгаа хийх, монгол судлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Тухайлбал, визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр холбогдох хэлэлцээрүүдийг байгуулах санал тавилаа. Сайд нар олон улсын харилцааны тулгамдсан зарим асуудлаар ярилцсан бөгөөд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

Манай улс “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг Норвег Улстай хамтран санаачилж батлуулсан бодит үр дүнг тэмдэглэж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх ”Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд норвегийн тал идэвхтэй оролцож ирснийг сайшаав.

Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч буйг дурдаж, ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Норвегийн талаас дээд түвшинд оролцохыг урилаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

Previous Post

Трамп: Ираны ажиллагааны дараа Кубын асуудлыг авч үзнэ

Next Post

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.