• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-03
Ангилал: Улс төр
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2026.03.02/ Францын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон албаны бусад хүмүүс байлцав.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, эрчимтэй өргөжин тэлж байгаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэх эрмэлзэл байдгийг онцлоод, шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монголын парламент өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Франц Улстай холбоотой хоёр хууль, нэг гэрээний төслийг баталсан нь манай хүчин чармайлтыг илтгэнэ гэв.

Бүсийн захирал А.Обер Францын хөгжлийн агентлаг нь эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, эко аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлагатайг танилцуулав. Ялангуяа алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай  хэрэгжүүлдэг тухайгаа онцоллоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера, хоёр улсын дипломат харилцааг хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж ирсэн Монгол Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааны 61 дэх жил буюу дараачийн шинэ жарны босгон дээр түншлэлийг улам өргөжүүлэхэд үргэлжлүүлэн  дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Уулзалтаар талууд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчин чухал байгааг харилцан тэмдэглэж, санал солилцлоо

Previous Post

Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа

Next Post

Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.