• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон баталлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-09
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон баталлаа

Монгол Улс гадаад худалдаагаа төрөлжүүлэх, нэг зах зээлээс хэт хамаарах байдлыг бууруулах бодлогын хүрээнд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнуудтай гурван жилийн хугацаатай худалдааны түр хэлэлцээр байгуулаад байна. Энэхүү хэлэлцээр нь ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой гэдгээрээ онцлогтой юм.

Хэлэлцээр хэзээ хүчин төгөлдөр болох вэ?

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд дотоодын соёрхон батлах үйл явцаа бүрэн дуусгаж, харилцан нот бичиг солилцсоноос хойш 60 хоногийн дараа хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Одоогийн байдлаар ОХУ, Беларусь, Казахстан улсууд хэлэлцээрийг соёрхон баталсан бол Армени, Киргиз улсад парламентын хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж буйг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлжээ.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал ижил тооны буюу Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд:

  • Гаалийн тарифыг тэглэх

  • Тарифыг бууруулах

  • Квотын хүрээнд тарифыг тэглэх

  • Квотын хүрээнд хөнгөлөх

Эдгээр зохицуулалт нь зөвхөн гаалийн татварт хамаарах бөгөөд НӨАТ болон онцгой албан татварт үйлчлэхгүй юм.

Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд гаргах 367 нэр төрлийн барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Харин ЕАЭЗХ-ноос импортлох барааны 81.7 хувь нь дотоодод үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн бүтээгдэхүүн, 7.5 хувь нь аж үйлдвэрийн бараа эзэлж байгаа нь импортын бүтцийн онцлогийг харуулж байна.

Мөн улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд квот тогтоож, квотоос давсан хэмжээнд гаалийн тариф хэвээр үйлчлэх зохицуулалтыг тусгаснаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого давхар хэрэгжинэ.

Хэлэлцээр хэрэгжсэнээр:

  • Дотоодод үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эдийн гаалийн татвар тэглэгдэж, импортын өртөг буурах

  • Инфляц тооцоход ашигладаг импортын 42 нэр төрлийн бүтээгдэхүүний тариф тэглэгдэж, өрхийн хэрэглээний зардал буурах боломж бүрдэх

  • Экспортын бараанд 50-иас дээш хувийн дотоодын орц ашигласан тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх

  • 5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээг өөрөө мэдүүлэх

  • Эрсдэлийн үнэлгээнд суурилсан шалгалтын тогтолцоо нэвтрэх

зэрэг бизнесийн зардлыг бууруулж, худалдааны урсгалыг хөнгөвчлөх олон шинэ зохицуулалт хэрэгжинэ гэж үзэж байна.

Хэлэлцээрийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран гадаад худалдааны дүрэм, стандарт, хорио цээрийн шаардлагын талаарх цахим сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ЕАЭЗХ-ны зах зээлд экспорт хийхэд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох судалгаа хийж, экспортлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа аж.

Ийнхүү уг түр хэлэлцээр нь Монгол Улсын хувьд экспортын шинэ гарц нээх, импортын өртгийг бууруулах, худалдааны тэнцвэрийг сайжруулах стратегийн ач холбогдолтой алхам болж байна.

Previous Post

2026 оны УИХ-р баталсан төсвийн зарцуулалттай танилцана уу

Next Post

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Н.ЛХАЖИЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Next Post
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Н.ЛХАЖИЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Н.ЛХАЖИЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.