• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өмнөд Солонгос улс сурагчдад анги танхимд гар утас ашиглахыг 2026 оны 3-р сараас хуульчилж хориглов

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-09
Ангилал: Дэлхий
Өмнөд Солонгос улс сурагчдад анги танхимд гар утас ашиглахыг 2026 оны 3-р сараас хуульчилж хориглов

2025 оны наймдугаар сарын 27-нд Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүд шинэ хуулийн төслийг баталжээ. Шинэ хуулиар сурагчид 2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн анги танхимд гар утас болон бусад ухаалаг дижитал төхөөрөмж ашиглахыг бүрэн хориглоно гэж албан ёсоор мэдэгдсэн байна.

Хууль нь бага, дунд, ахлах ангид суралцаж байгаа бүх сурагчдад хамаарч, анги дотор гар утас гаргах, ашиглахыг хориглоно. Хэрэв сурагчид зайлшгүй тохиолдолд (жишээ нь ямар нэгэн яаралтай нөхцөл эсвэл сургалтын зориулалттай тусгай хэрэглээ) гар утас ашиглах шаардлагатай бол тухайн нөхцөлд багш, сургалтын удирдлагын зөвшөөрөл авах нөхцлийг хуульчилсан байна.

Шинэ хууль батлагдсанаар Өмнөд Солонгос нь утасны хэрэглээний сөрөг нөлөөг багасгах, сурагчдын суралцах анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх, сошиал медиа хэт хамаарлыг бууруулах зорилготой олон улсын улс орнуудын нэг болж байна. Улсын боловсролын байгууллагын судалгаагаар өсвөр үеийнхний дунд ухаалаг утас ашиглах дадал нь сурлагын амжилтад сөрөг нөлөө үзүүлж, сурагчдын анхаарал төвлөрөл, сэтгэлзүйн байдалд муугаар нөлөөлж буйг тогтоожээ.

Өмнөх жилүүдэд тус улсын зарим сургууль өөр өөрийн дотоод журмаар гар утасны хэрэглээг хязгаарласан байсан ч энэ удаад бүх сургуулиудад ижил стандарт, хуульчилсан зохицуулалт үйлчлэхээр боллоо. Хуулийг батлахдаа 163 гишүүний 115 нь дэмжсэн санал өгсөн байна.

Хэдийгээр энэ шинэ хориг нь сурагчдын сурлагын амжилтад эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа ч зарим сурагч, эцэг эх, хүний эрхийн байгууллагууд гар утас хэрэглээг хязгаарлах энэ шийдвэр нь хувийн эрх, харилцааны эрхэд нөлөөлж болзошгүй талаар шүүмжилж буй талаар зарим эх сурвалж мэдээлсэн байна.

Previous Post

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

Next Post

2026 оны УИХ-р баталсан төсвийн зарцуулалттай танилцана уу

Next Post
2026 оны УИХ-р баталсан төсвийн зарцуулалттай танилцана уу

2026 оны УИХ-р баталсан төсвийн зарцуулалттай танилцана уу

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.