• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЗИЙН САНХҮҮГИЙН САЛБАРЫН НЭР ХҮНД БҮХИЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-04
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЗИЙН САНХҮҮГИЙН САЛБАРЫН НЭР ХҮНД БҮХИЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 2 дугаар сард олон улсын санхүүгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн дагуу “Сенчири IV” төслийн хүрээнд 5 жилийн хугацаатай 500.0 сая ам.долларын бондыг 6.625 хувийн хүүтэйгээр арилжаалж 2026 онд эргэн төлөгдөх Номад бонд болон 2028 онд эргэн төлөгдөх “Сенчири-2” бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлж, буцаан худалдан авах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Олон улсын санхүүгийн нэр хүнд бүхий “The Asset” сэтгүүлээс жил бүр санхүүгийн салбарын шилдэг хэлцлүүдийг шалгаруулдаг “The Asset Triple A Awards”-д Монгол Улсын Засгийн газрын 2025 онд авч хэрэгжүүлсэн дээрх өрийн зохицуулалтын арга хэмжээг “Significant Deal-Best Liability Management 2025”-хамгийн шилдэг өрийн зохицуулалтын арга хэмжээ төрөлд шалгарууллаа.
Энэхүү шагнал нь Монгол Улсын Засгийн газар санхүүгийн сахилга бат, хариуцлагатай өрийн удирдлагыг тууштай хэрэгжүүлж буйг, мөн олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадсаны тод жишээ болж байна.
Энэхүү өрийн зохицуулалтын арга хэмжээ нь олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын өндөр итгэлийг хүлээж, 184 хөрөнгө оруулагчаас 2.8 тэрбум ам.долларын захиалга ирсэнээр үнэт цаасны нөхцөлийг илүү таатай болгох боломжийг бүрдүүлсэн.
Үүний үр дүнд Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлээс илүү хямд өртөгтэй санхүүжилт татах боломжтой юм.
Тус хэлцлийг Credit Agricole CIB, Deutsche Bank, HSBC, J.P. Morgan зэрэг дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд хамтран зохион байгуулж, Монгол Улсын санхүүгийн бодлого, олон зах зээлтэй харилцах чадавхийг олон улсын тавцанд бататгалаа.
Дээрх өрийн зохицуулалтын арга хэмжээ нь Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, хэвээр хадгалахад чухал нөлөө үзүүлсэн юм.
Сангийн яам цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, улсын өрийн удирдлагыг илүү үр ашигтай, ил тод хэрэгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Эх сурвалж: The Asset Triple A Sustainable Finance Awards 2026 – Best Deals – North Asia
Previous Post

Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

Next Post

Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн шинжилгээ хийнэ

Next Post
Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн шинжилгээ хийнэ

Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн шинжилгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.