• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-27
Ангилал: Бусад мэдээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг. Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй. Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс архивын зориулалтын байрыг төлөвлөх болон архивын баримтыг цахимжуулах ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн Архивын газарт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн байгууллагуудын хэрэгцээт баримтыг хадгалж ирсэн архивын газрын асуудлыг орхигдуулах ёсгүй. Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй нь нэгдүгээр асуудал. Энэ асуудлаас үүдэж баримтыг хадгалах технологийн горим алдагдах, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд бий болж байна. Архивын байрыг шийдэх болон 32 сая хуудас архивын баримтыг хамгаалж үлдэх, цахимжуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллана. Тухайлбал, цахим архив бүрдүүлэхэд Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг “ТИКА”-тай хамтран ажиллах талаар санал солилцоно” гэлээ.

Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга “Нийслэлийн Архивын газар 1958 онд байгуулагдсан. Нийслэлийн 1.6 сая иргэний болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хадгаламжийн нэгжүүдийн 32 сая гаруй хуудас баримтыг хадгалдаг. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэсэн ч архивын зориулалтын байргүй. Цаасан суурьтай баримтуудыг цахимжуулах шаардлагатай. Тоног төхөөрөмж хэт хуучирсан байдалтай байна. Иргэн, ААНБ-ын үүх түүх, эдийн засгийн болон эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байдаг чухал зүйл бол архивын баримт. Мөн оюутнууд, дотоод, гадаадын судлаачид баримттай ажиллах, баримтыг эргэлтэд оруулах, иргэдэд илүү хүрч ажиллахад зориулалтын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахимжуулах гэсэн гурван ажил чухал үр нөлөөтэй” гэв.

2025 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн архивт хадгалагдаж буй цаасан суурьт баримтуудын 52.5 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж.

Previous Post

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Next Post

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

Next Post
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2026-01-27
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

2026-01-27
НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ  МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2026-01-27
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

2026-01-27
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

2026-01-27
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

2026-01-27
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

2026-01-27
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

2026-01-27
Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

2026-01-27
Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.