• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-27
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталсан билээ.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 475.0 /дөрвөн зуун далан тав/ сая ам.долларыг 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгээр олгох юм.

Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөлд 17 аймгийн нэгдсэн эмнэлэг хамрагдах бөгөөд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд автомашин нийлүүлэхээс гадна эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийг өргөтгөн шинэчлэл хийх ажээ.

Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилтээр орчин үеийн стандарт, ногоон орчныг бүрдүүлсэн 32 сургууль, 9 цэцэрлэг шинээр барих юм. Ингэснээр нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулж, гурван ээлжээр хичээллэхийг багасгана гэж тооцжээ.

Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн төрөлжсөн жишиг сургууль байгуулж, дижитал, инновацыг тусган шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашин, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслийг нэмэгдүүлэх аж.

Төсөл хэрэгжсэнээр ой, хээрийн гал түймэр унтраах зориулалтын хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, орон нутгийн гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавх нэмэгдэнэ гэж үзэж буй юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Next Post

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.