• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

 “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний хүрээнд 112 тусгай дугаар ажиллуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-07
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
 “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний хүрээнд 112 тусгай дугаар ажиллуулна

  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.06/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон  яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалтад шилжих бэлтгэл ажлын хүрээнд  зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа.

  “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  Улсын хэмжээнд яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед (үүрэн холбооны сүлжээ үл харгалзан), хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.

  112 тусгай дугаарт шилжсэнээр дүрст дуудлага хийх, байршил тогтоох (дуудлага өгсөн иргэний зөвшөөрлийн дагуу), мессеж дуудлага авах, гадаадын иргэдээс дөрвөн хэл дээр дуудлага хүлээн авах, анхны тусламжийн видео зөвлөгөө өгөх, гар утасны 102 апплекейшн ашиглан дуудлага өгөх зэрэг 6 төрлийн боломж нээгдэнэ.Мөн программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд чиглэсэн цагдаа, онцгой байдал, эмнэлэг, уулууд дахь холбооны тулгуур цэгүүдийг шилэн кабелиар холбох ажлууд хийгдэж байгаа ажээ.

  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмж /ITU-T E.161.1/-ийн дагуу дэлхийн улс орнууд яаралтай тусламжийн үйлчилгээндээ “112”, “911” дугаарыг нийтлэг ашиглаж байна. Харин манай улсын хувьд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, осол, түргэн тусламжийн талаарх дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105 тусгай дугааруудаар тус тус хүлээн авч, 24 цагийн турш тусламж үзүүлэн ажиллаж байна.

  Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлуудыг онцолж, үүрэг чиглэл өгсөнөөс гадна шуурхай удирдлагын төвийн ажилтнуудын ажлын байрны нөхцөл байдалтай биечлэн танилцав. Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь өдөрт дунджаар 8500 дуудлага , жилд 3 сая гаруй дуудлага мэдээлэл хийгдэж байна.

Previous Post

УЕП:ЗӨРЧЛИЙН УЛМААС ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН 34.3 САЯ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

Next Post

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад зургаан ААН санал ирүүлжээ

Next Post
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад зургаан ААН санал ирүүлжээ

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад зургаан ААН санал ирүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.