• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-11
Ангилал: Улс төр
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Р.Сэддорж хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ, бүтээгдэхүүн нөөцлөх байгууламж дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах хөрөнгийн дүн, хууль хэрэгжих хугацааны талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг импортлогч аж ахуйн нэгжүүдийн нөөц бүрдүүлэлт, борлуулалтад төрөөс хяналт тавих нь зохистой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Төвбанкны тухай хуулиар Монголбанканд хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зохистой эсэх, мөн Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, үнийг чөлөөлөх талаар төрөөс баримтлах бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн стратегийн бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтоож, цөөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлөөр давуу байдал олгож байгаа нь зохистой эсэх талаар асууж хариулт авсан байна. Мөн хуулийн үйлчлэх хугацааны талаар Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт болон Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, О.Цогтгэрэл, Б.Түвшин, Н.Номтойбаяр, Б.Бейсен нар асуулт асууж, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх болон тээвэрлэх чадамжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлэх бодлого, зарчим, шаардлага, Монголбанканд учирч болзошгүй эрсдэл, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохистой хангах, зах зээл, бизнесийн орчинд төрөөс сөргөөр нөлөөлөхгүй байх, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрш орнуудтай хийх нефтийн бүтээгдэхүүний худалдааны харилцаа, түүний эрх зүйн болон харилцаа, хамтын ажиллагааны орчныг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэлсэн үгэндээ шатахуун нөөцлөх савны 27 хувьд хуурамч шатахуун хадгалагдаж, хүчин чадлыг энэ хэрээр бууруулж байгааг анхааруулаад, улсын хэмжээнд нийт 480 мянган тонн шатахууны сав байгаагийн 30 хувьд буюу 150 мянган тонныг 28 хоног хадгалах боломж байгааг 28 мянган тонноор нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн олгох тухай хуулийн төсөл болохыг тодорхой тайлбарлалаа.

Previous Post

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцжээ

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-03
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-03
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +30 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-03
Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.