• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХЗБХ: Хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн зөвлөмжүүдийг хэлэлцлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-09
Ангилал: Нийгэм
ХЗБХ: Хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн зөвлөмжүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаан 11 цаг 43 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдааны ирцийг гишүүн нэг бүрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Э.Батшугар, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Г.Дамдинням, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Г. Уянгахишиг, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирснээр 51.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов.

Эхлээд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “… энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ” гэж тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар гаргасан хууль зүйн зөвлөмжийг сонсов. Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөх С.Энхцэцэг дүгнэлтийг бүрэн эхээр нь хуралдаанд уншиж танилцууллаа. Тус дүгнэлтээр Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл нь батлагдсан тохиолдолд тодорхой хугацаанд үйлчлэхээр байх тул төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт хууль хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу явуулахыг зөвлөжээ.

Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, тодруулга авсны дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “… энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ” гэж тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн зөвлөмжийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацаа тодорхой бус байх нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.3.9 дэх заалттай тус тус зөрчилдсөн эсэх талаарх хууль зүйн зөвлөмжийн талаар хэлэлцэв. Энэ талаар хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын газрын дарга Ч.Дондогмаа танилцуулсан. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах, эсхүл төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу хийхийг зөвлөжээ.

Тус зөвлөмжтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад гишүүд 64.3 хувийн саналаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацаа нь тодорхой бус байх нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.3.9 дэх заалттай тус тус зөрчилдсөн гэсэн хууль зүйн зөвлөмжийг дэмжив.

Previous Post

ЭЗБХ: “Харбины” гэрээ буюу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулахыг дэмжив

Next Post

ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Next Post
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.